Тайлагналын хэлтсийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Группийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, татварын үйл ажиллагааг чиг үүргээр хангах, дэмжих;
- Хөндлөнгийн Аудитын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах, гэрээнд заасан хугацаанд санхүүгийн тайланг аудитлуулах, баталгаажуулах;
- Санхүү, татварын бүртгэл тайлагналын зөвлөмж чиглүүлгийг тухай бүр өгч, охин компаниудыг дэмжин ажиллах;
- Татварын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах;
- Гүйцэтгэх удирдлага, чиг үүргийн удирдлага, хөрөнгө оруулагчийг шаардлагатай мэдээллээр хангах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- СТОУС, НББОУС, Татварын багц хууль тогтоомжийн өндөр мэдлэгтэй;
- Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх байх (ACCA зэрэгтэй бол давуу тал);
- Олон улсын нэр хүнд бүхий Аудитын компанид ажиллаж байсан, аудиторын туршлагатай бол давуу тал болно;
- Хууль эрх зүйн мэдлэг, татварын хууль тогтоомжийн хэрэглээ, гаргалгаа гаргах чадвартай бол давуу тал болно;
- Багаар хамтран ажилах болон харилцааны ур чадвартай;
- Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.