Нарны цахилгаан станцын техникч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нарны цахилгаан станцын үйлдвэрлэл, ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах,
- Цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг, хяналт, засвар үйлчилгээ, тохируулга, туршилтын ажлыг гүйцэтгэх,
- Гэнэтийн гэмтэл, саатлыг түргэн шуурхай илрүүлж, засварлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, технологийн горимыг чанд мөрдөх,
- Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглалтын явцад цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгаж, ашиглалтын хугацааг уртасгах арга хэмжээг тогтмол авах,
- Байгаль орчны дүрэм журмыг баримтлан ажиллаж, хог хаягдлыг ангилан ялгах, ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг хийж гүйцэтгэх,
- Цахилгаан техникийн аюулгүй ажиллагааны заавар, норм, дүрмийн дагуу шуурхай ажиллагаа, ажил үүрэг гүйцэтгэх,
- Байгаль орчны батлагдсан дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах,
- Хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын саванд хаях
- Ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг цаг тухайд нь чанартай хийх,
- Ургамал, хөрсний бүрхэвчийг хамгаалж, тоосжилт үүсгэхээс урьдчилан сэргийлэх,
- Хөрсний бохирдол илэрсэн тохиолдолд яаралтай мэдэгдэж, цэвэрлэгээний арга хэмжээ авах,
- Хүлэмжийн хийн эх үүсвэрийн бүртгэл, ялгарлын тооллого хийхэд шаардлагатай мэдээллийг байгаль орчны мэргэжилтэнд хүргүүлэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны мэргэжлийн үнэмлэх болон түүнээс дээш зэрэгтэй.
- Цахилгааны онол, практикийн өргөн мэдлэгтэй, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах чадвартай.
- Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай.
- Багаар хамтран ажиллах, харилцааны соёлтой.
- Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай.
- ХАБЭА болон байгаль орчны шаардлагыг чанд мөрдөж ажиллах.
- Хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах, осол эндэгдэлгүй ажиллах арга барил эзэмшсэн байх.
Нэмэлт мэдээлэл
- Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл)
- Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө
- KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%)
- Сургалт, хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%)
- Тэтгэврийн хуримтлал (үндсэн цалингийн 2%)
Орон нутагт хэвийн нөхцөлд ажиллана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭрчим хүч, дулаан хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.