Реле хамгаалалтын мастер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Реле хамгаалалтын графикт үзлэг засварын ажлыг төлөвлөх, графикийн дагуу хийж гүйцэтгэх, ажиллагааны явцад гэмтлийн шалтгааныг тодорхойлж засварлаж тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах,
Реле хамгаалалтын ажилчдыг шууд удирдлагаар хангах,
Үзлэг, засвар үйлчилгээний болон техникийн баримт бичгүүдийг хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженер, цахилгаан системийн автоматжуулалт, эрчим хүчний системийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Реле хамгаалалт автоматикийн чиглэлээр ДЦС болон цахилгаан дамжуулах сүлжээ компаниудад 3-с доошгүй жил ажилласан байх
- Эрчим хүчний систем болон цахилгаан станцад ашиглагдаж байгаа реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжүүдийн талаар анхан шатны мэдлэг туршлагатай
- Реле хамгаалалтын болон хэмжүүр, тоолуурын системийн үйл ажиллагааг шалгах, турших багаж, туршилтын төхөөрөмжийн ажиллах анхан шатны мэдлэг туршлагатай
- Цахилгааны чиглэлийн зураг, схем унших боловсруулах анха шатны мэдлэгтэй
- Реле хамгаалалт автоматик болон цахилгааны хэмжүүр засварын заавар болон техникийн баримт бичиг боловсруулах чадвартай
- Асуудлыг гаргаж ирэх, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх ур чадвартай
- Эрчим хүчний тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгтэй
- Компьютерийн өргөн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний анхан шат болон мэргэжлийн үг хэллэгийн мэдлэгтэй байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
14/14 ээлжээр ажиллах боломжтой байх
Бусад
БайршилТөв аймаг
СалбарЭрчим хүч, дулаан хангамж
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.