ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /ОПЕРАТОР/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны ерөнхий мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон банкны цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл лавлагааг харилцагчдад үнэн зөв мэдээлэх, харилцагчийн санал хүсэлт, гомдол, асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох нэгжүүдэд хүргүүлэх, банкны 24 цагийн мэдээлэл, лавлагааны үйл ажиллагааг тасралтгүй хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Утсаар болон сошиал сувгуудаар харилцагчтай харилцаж, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх,
- Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл зөвлөгөө өгөх, асуудал шийдвэрлэх,
- Харилцагчийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлүүлэн ажиллах
- Ээлжээр ажиллах,
- Монгол хэлний аман болон бичгийн чадвар сайтай,
- Компьютерийн хэрэглээний программууд (MS word, excel, PPT) дээр ажиллах чадвартай,
Нэмэлт мэдээлэл
- Хэл ярианы хөгжил сайтай,
- Сурч хөгжих хүсэлтэй,
- Асуудал шийдэх эрмэлзэлтэй,
- Харилцааны өндөр соёлтой,
- Үнэнч шударга, нээлттэй,
- Бусдын нөлөөнд автахгүй байх,
- Англи хэлний мэдлэгтэй байх,
- Ээжлийн хуваариар ажиллах боломжтой байх;
Хотын төвийн тохилог оффис
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр: Тулгуур эрхтний
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.