Борлуулалтын менежер (MT, Програм хангамж)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Jarvis LMS (jarvis.mn) бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийн, борлуулалтын стратеги, төлөвлөгөө боловсруулах
- Зорилтот хэрэглэгч, харилцагчийг таних, татах аргачлалыг хэрэгжүүлэх
- Харилцагч, хэрэглэгчийг халамжилж удаан хугацааны найдвартай харилцаа үүсгэх
- Борлуулалт, үйлчилгээ үзүүлэх гэрээ, бичиг баримт боловсруулах, удирдах
- Борлуулалтын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах шаардлагатай арга хэмжээг авах
- Удирдлага, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай уялдан ажиллах
- Харилцагч, хэрэглэгчид бүтээгдэхүүний танилцуулга сургалт зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Боловсрол: Дээд боловсролын бакалавр буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага: Англи хэлний С түвшний мэдлэгтэй байх
- Борлуулалтын чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
- Менежмент, маркетинг, эсвэл Мэдээллийн технологийн мэргэжилтэй
Урд чадварын үндсэн шаардлага:
- Бүтээлч, идэвхи санаачилгатай, үүрэг хариуцлага хүлээх
- Багаар болон бие даан ажиллах
- Өөрийгөө зөв илэрхийлэх, харилцааны соёлтой
- Удирдан зохион байгуулах
- Гэрээл хэлцэл хийх
- Асуудлыг задлан шинжилж анализ хийх
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдэх
- Ажлын ачаалал даах чадвартай
- Өөрийгөө хөгжүүлж, хурдан суралцах
Давуу тал:
- Програм хангамжийн бүтээгдэхүүн борлуулж байсан ажлын туршлага
Нэмэлт мэдээлэл
Та манай хамт олонд нэгдснээр:
- Мэргэжлийн, чадварлаг, нөхөрсөг уур амьсгалтай багийн гишүүн болно
- Чанартай, нэр хүндтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын төлөө гар нийлэн ажиллах эрч хүчтэй залуусын нэг болно
- Борлуулалтаас хамаарсан гэрээний урамшуулал
Та бидэнтэй нэгдэхээр шийдсэн бол анкетаас гадна хэзээнээс ажиллаж эхэлж чадах болон сард авахыг хүсэж буй цалингийн хүлээлтээ бичиж ирүүлнэ үү.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.