Эдийн засагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эдийн засгийн тооцоо, судалгаа хийх
- Ирээдүйн эдийн засгийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах
- Эдийн засгийн асуудлуудыг тодорхойлж, боломжит шийдлүүдийг санал болгох, төлөвлөгөөнд тусгах
- Удирдлага болон холбогдох алба нэгжийг эдийн засгийн тооцоо, судалгаа, дотоод тайлан мэдээллээр тогтмол хангах
- Тоо мэдээллийн дата бааз үүсгэх, норм норматив батлуулах, мөрдүүлэх
- Асуудал шийдвэрлэх аргачлал ашиглан бизнес процесс болон холбогдох хэрэгслүүдэд дүн шинжилгээ хийж удирдах ажилтнуудад шийдэл гаргахад тусалж сайжруулах зөвлөмжийг өгөх
- Сайжруулалтын ажлын үр дүнг бататгах үүднээс журам, заавар боловсруулан ажиллана
Ажлын байранд тавигдах шаардлага
1. СЭЗИС, МУИС-г эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн
2. Цаашид эдийн засагчаар ажиллах сонирхолтой, өсөн дэвшихийг хүсдэг
3. Компанийн санхүүгийн урт богино дунд хугацааны төсөв төлөвлөгөөг боловсруулан дүн шинжилгээ хийх чадвартай
4. Шинийг санаачлагч
5. Бизнес, процессын шинжилгээ, сайжруулах сонирхолтой байх
6. Бичгийн болон ярианы харилцааны өндөр чадвартай байх
7. Microsoft Word, Excel, зэрэг программуудыг сайн ашигладаг байх
8. Power bi программыг мэддэг бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Ажлын уян хатан цагтай. (08:00-17:00, 08:30-17:30, 09:00-18:00 09:30-18:30 цагаас сонгох боломжтой)
- Өдрийн 1, 2-р хоолтой ба тохилог ресторанд хооллох
- Туршлагатай найрсаг хамт олонтой ажиллах
- Цаашид байгууллагадаа өсөн дэвших, карьер өсөх боломж нээлттэй
- Хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.