“Акебоно Монголиа” ГХОХХК нь автомашин импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд доорх шаардлагын дагуу шинэ ажилтан хайж байна.
Импортлогдсон автомашин бүрийн зардлыг бүртгэх, хөтлөх
Компанийн өдөр тутмын зардлуудыг бүртгэж, тайлагнах
Ажилтнуудын цалин, татварыг тооцоолох, тайлан гаргах
Оффисын сар бүрийн тогтмол төлбөрүүд (түрээс, интернет, цахилгаан, ус гэх мэт)-ийг тооцож, гүйцэтгэх
Хагас жилийн болон жилийн тайлан, аудитын бүрдүүлэлт бэлтгэх
Дотоодын болон гадаадын хамтрагчидтай харилцах (орос эсвэл англи хэлээр)
Санхүүгийн холбогдолтой бичиг баримтуудыг эмх цэгцтэй хөтлөх, хадгалах
Удирдлагад санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь хүргэх
Анхаарах: Ажлын байр нь орос эсвэл англи хэлний зохих түвшний мэдлэг шаардана. Хэлний мэдлэггүй тохиолдолд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй.
Ажлын байр: Улаанбаатар хот, оффист
Ажлын цаг: Долоо хоногт 5 өдөр, бүтэн цагийн
Эхлэх хугацаа: Яаралтай
Санхүүгийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
Компанийн санхүүг бие даан авч явж байсан, НӨАТ болон ААНОАТ-ын тайланг өөрөө гаргаж, татварын системд илгээж байсан туршлагатай байх
Англи эсвэл Орос хэлний ярианы болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй байх
Компьютер дээр ажиллах анхан шатны чадвартай
Хариуцлагатай, суралцах хүсэлтэй, багаар ажиллах чадвартай байх
Бүх шаардлагатай програм хангамж болон систем дээр хэрхэн ажиллах талаар бүрэн зааварчилгаа өгнө
Машин бүрийн бүртгэл, зардал болон холбогдох бичиг баримттай ажиллах ур чадварыг сургана
Найрсаг хамт олон, өсөн дэвших боломж
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.