Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эм Би Фэйшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Худалдааны зөвлөх/Шангрила/

1,800,000-2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Шинийг санаачлагч, чадварлаг, эрч хүчтэй залуустай хамтарч ажилламаар байна уу?

Хамтдаа хөгжиж, өсөн дэвжмээр байна уу? Тийм гэж бодож байвал Польшийн албан ёсны гутал цүнхний RYLKO брэнд болон Италийн алдарт хүүхдийн брэнд гутлын LELLI KELLY брэндийн дэлгүүрүүдэд Худалдааны Зөвлөхөөр ажиллахыг урьж байна.

  • Тогтвортой өсөх кариер хөгжил,
  • Шатлан нэмэгдэх цалингийн систем,
  • Борлуулалтын бонусууд,
  • Унаа хоолны мөнгө,
  • Амжилтын эхлэл хөтөлбөрт хамрагдах 
  • Бусад боломж урамшуулалууд таныг хүлээж байна.

Шаардлага: 20 - 50 насны тогтвор суурьшилтай ажиллах эрэгтэй/ эмэгтэйг худалдааны зөвлөхөөр ажилд авна.

- Зайсан Стар  

- Шангрилла 

- Улсын Их Дэлгүүр

Ажлын байранд тавигдах шаардлага

- Оюутан биш ( Бүтэн цагаар тогтвортой удаан ажиллах боломжтой ) 

- Худалдаа борлуулалтын Чиглэлээр Их Дээд сургууль төгссөн бол давуу тал болно.

- Цаашид өсөн дэвших сонирхолтой.

- Загварын талаар мэдлэгтэй бол давуу тал болно.

- Мэдрэмжтэй байх

- Харилцааны соёлтой,

- Царайны зөв төрхтэй

- Багаар ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Хагас зуун жилийн өмнөөс RYŁKO гутлын түүх эхэлсэн.

1950-аад оны үед Калвира Зэмбзиддекагийн ойролцоо жижиг гар урлалын үйлдвэр байгуулагдсан бөгөөд уламжлалт аргаар гутал үйлдвэрлэдэг байв. Анх үүсгэн байгуулагч нь өөрийнхөө нэрээр бараа бүтээгдэхүүнээ нэрлэж RYLKO брэнд бий болсон. Байгуулагдсан цагаасаа эхлэн түүний үйлдвэр эрчимтэй хөгжсөөр маш өргөн туршлага хуримтлуулж, анхны амжилтуудаа гаргаж эхэлсэн юм.

Анхны дэлгүүрээ нээсэн цагаас эхлэн хэрэглэгчидэд маш ихээр таалагдаж, дэлгүүр нээгдэхээс өмнө урт дараалал үүсдэг байсан. Энэ байдал нь үргэлжилсээр, 1990-ээд оны эхэн үед Kalwaria Zebrzydowska дахь үйлдвэрээ барьсан ба тухайн цагаас эхэлж манай гутал өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм.

Бидний гол зорилго бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамгийн сайн материалыг ашиглан, сүүлийн үеийн загварын чиг хандлагыг харуулсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчидээ хүргэхийг хүсч тэмүүлдэг.

Манай үйлчлүүлэгчид бидний хүчин чармайлт болон ажлын үр дүнг минь талархан үнэлдэг. Хэрэглэгчидийнхээ хүсэл сонирхол болон хүлээлтийг цаашид улам сайжруулан өргөжүүлэхийн тулд бид ESTIMA буюу чамин тансаг, RELAX RUBBER буюу хөлд эвтэйхэн, хуримын, спортын гэх мэт загваруудыг эмэгтэйчүүддээ зориулан хийхээс гадна эрэгтэй загварын гуталнуудыг байнга өргөжүүлэн хийж байна.

Үүнээс гадна бид сүүлийн үеийн загвартай жинхэнэ арьсан гоёл чимэглэлийн хэрэгсэлүүдийг үйлчлүүлэгчиддээ санал болгон үйлдвэрлэдэг: Үүнд: цэвэр арьсан гар цүнх, бүс, бээлий, түрийвч болон гутал арчилгааны хэрэгсэлүүдийг давхар үйлдвэрлэж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас77001075, 80023551

Зар нийтэлсэн огноо

2025-06-12 14:14

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Агуулахын ажилтанКэимрич
2025-06-10
Борлуулалтын менежер /Яармаг/Лайт Сити
2025-06-09
Худалдааны төлөөлөгчЗүүн Мандал Агро ххк
2025-06-05
Худалдагч, Кассын ажилтанБи Ти Ай
2025-05-29
Группийн Борлуулалт, маркетинг хариуцсан захиралТаван Богд Групп
2025-06-17
Борлуулалтын менежерСанко Маркетинг Монголиа ХХК
2025-06-04
Борлуулалтын мэргэжилтэнТоп Степ
2025-06-05
Борлуулалтын менежерМонголын спортын шийдэл ХХК
2025-06-05
Түгээлтийн жолоочЧАГДУРОВА ТРЕЙД ХХК
2025-06-10
Түгээлтийн туслахАбико ХХК
2025-05-26
НЯРАВ ээлжээр ажиллах -Их Ивээлт Гал ХХК
2025-06-09
Ахлах касс /Яармаг/Алтан Жолоо Трейд ХХК
2025-06-05
ТүгээгчАлтан Жолоо Импекс ХХК
2025-06-02
Ахлах харилцагч хариуцсан менежерМобиком корпораци ХХК
2025-06-09
АГУУЛАХЫН НЯРАВБэст Компьютерс Технологи ХХК
2025-05-26
Борлуулалтын менежер /СХД сонсголон/Монкрем ХХК
2025-06-18
Борлуулалтын ахлах менежер /автомашин, яармагт/БОСА Холдинг ХХК
2025-06-13
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРСити Молл /Электрон барааны их дэлгүүр/
2025-06-21
ИМПОРТЫН МЕНЕЖЕР /ОРОС ХЭЛТЭЙ/Миний Дэлгүүр ХХК
2025-06-20
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /ЭРЭГТЭЙ/Арина электроникс ХХК
2025-06-16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.