Техникийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хяналтын камер, нэвтрэх систем болон бусад тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах
- Тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, сүлжээ дэд бүтэц төлөвлөх
- Байгууллагын сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Компьютерын техник хангамж, радио холбооны инженер, электроникийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй боловсрол эзэмшсэн /төгсөх курсын оюутан байж болно/
- Хувийн зохион байгуулалт, ажлын гүйцэтгэл сайтай
- Ажлын ачаалал даах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах, багаар ажиллах чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг
- Тууштай ажиллах, эерэг хандлагатай
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, шинийг эрэлхийлэгч
- Мэдээллийн технологийн инженер болон техникчээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Камер, дохиолол, сүлжээ болон бусад цахилгаан тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Та манай хамт олонд нэгдсэнээр:
- Хотын А бүсэд байрлалтай тав тухтай, аюулгүй ажлын байр
- Эрч хүчтэй, залуу, найрсаг хамт олон
- Сурч хөгжих, өсөн дэвжих боломж
- Ажилчдын хөнгөлөлт, тэтгэмж
- Хувь хүний ур чадварт суурилсан цалин урамшуулал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.