БАРИЛГЫН УГСРАЛТ, ЗАСЛАЛЫН ТАЛБАЙН ИНЖЕНЕР АЖИЛД .
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэрэгжүүлж байгаа барилгын төслийн барилга угсралт, заслалын ажлын зураг төсөл, төлөвлөлт, инженерийн бэлтгэл ажил, материал хангамжийн асуудлыг Төслийн менежерээр дамжуулан компанийн холбогдох нэгжийн оролцоотой зохион байгуулж барилгын ажлыг /төслийг/ графикт хугацаанд нь дуусгах нөхцөлийг бүрдүүлэх
- Хариуцсан төслийн барилгын барилга угсралтын ажилд хууль тогтоомж, барилгын ажлын болон аюулгүй ажиллагааны норм дүрэм, стандарт, зураг төсөл, техникийн шаардлагыг мөрдүүлж барилга угсралтын ажлын явц, ажлын гүйцэтгэл болон ажилд хэрэглэгдэх материал, технологид мэргэжлийн, чанарын болон гүйцэтгэлийн хяналт тавих
- ХАБЭА–н хууль, норм ба дүрэм, стандарт, заавар, ХАБЭА–н удирдлагын системийн шаардлагын дагуу шаардлага, зөвлөгөө өгч, арга зүйн туслалцаа үзүүлэн биелэлтийг биечлэн шалгаx
- Хариуцсан төслийн барилгын барилга угсралтын ажилтай холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах, шинэ санаачлага гаргах
- Хариуцсан ажилтай холбогдох ажлын төлөвлөгөө, тайлан гаргах, хуралдаанд оролцох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер болон холбогдох чиглэлээр гадаад дотоодын их сургууль төгссөн
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн
- 2 жилээс дээш ажилласан туршлагатай
- Төслийн удирдлагын суурь ойлголтуудыг эзэмшсэн
- Тоон шинжилгээ хийх чадвартай, арга зүйн боловсруулалт хийх программ эзэмшсэн байх
- Бие даан оновчтой шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх чадвартай
- Хамт олныг удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Аман болон бичгийн харилцааны өндөр боловсролтой
- Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
- Цаг ашиглалт бүтээмж өндөр
- Шинэ санал санаачлага дэвшүүлэх инновацилаг сэтгэлгээтэй
- AutoCAD, MS оффис, Project-г дундаас дээш түвшинд ашиглах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.