Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах; ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах, хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах; ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах.
Харилцагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу санал болгох, хүргэх, борлуулах, харилцагч төвтэй банк болохын төлөө ажиллах.
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болох бизнес уулзалт, борлуулалт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх, хариуцсан харилцагчийн бааз суурийг бүрдүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах; Зээлийн хүсэлтийг хүлээн авч, зээл хүсэгчийн тайлан баланс, санхүүгийн мэдээлэлд үндэслэн хараат бус байдлаар шинжилгээ хийх, олгож болох зээлийн хэмжээг тогтоох; Хариуцсан зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багцын чанарыг сайжруулах, бууруулах, зохистой түвшинд барих;
Төсөл амжилттай хэрэгжих шалгууруудыг тодорхойлох, төслийн бичиг баримтуулыг боловсруулах Төслийн хамрах хүрээ, хуваарь, зардлын төлөвлөгөө үүсгэх түүнийг удирдах, хянах Төслийн өөрчлөлтийг холбогдох журмын дагуу удирдах Төслийн явц, хэрэгжилтийг холбогдох хороо/ удирдлагуудад тайлагнас, сургамжийг цуглуулж бүртгэх МТ харъяа газар нэгжүүдийн төслийн явцыг цуглуулж, нэгтгэж тайлагнах Мэдээлэл технологийн төслүүдтэй холбоотой бичиг баримтын нэгдсэн санг бүрдүүлэх Бусад төслийн удирдагч болон төслийн багт төслийн удирдлагын сургалт явуулах Төслүүдийн зардал, хүний нөөцийн нэгтгэлийг хянах, тайлагнах
Эрсдэлийн загваруудыг хөгжүүлэх, шинэчлэн сайжруулах, хяналт тавих, буцаан шалгалт хийх; Зах зээлийн эрсдэл, зээлийн багцын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих; Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэм хэмжээг тодорхойлох, холбогдох шинжилгээ хийх; Өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх.
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч болон иргэдэд үнэн зөв шуурхай мэдээлэх, тэднийг өөрсдийн хүсэлт зорилгод нийцсэн үйлчилгээг авахад туслах, харилцагчийн санал хүсэлтийг дамжуулах замаар харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
Карт, төлбөр тооцооны бизнесийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үүний хүрээнд салбар тооцооны төв, бусад нэгжүүдтэй хамтарч ажиллах Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл удирдаж ажиллах Карт, төлбөр тооцооны бүтээгдэхүүнтэй холбоотой системүүдийг эзэмшиж, хяналт тавих
Эх үүсвэр татан төвлөрүүлэх, банкны үнэ цэнтэй харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор, чанартай хүргэх үйл ажиллагааг бодлого журмын дагуу гүйцэтгэх, эх үүсвэрийн өсөлтийг зорилтот түвшинд хангаж ажиллах; Зээл хүссэн харилцагчидтай уулзалт хийж, шаардлага хангасан харилцагч нарын өргөдлийг хүлээн авч, судалгаа хийж, санал тооцоолол боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулж шийдвэр гаргуулах, Зээлийн гэрээний дагуу эргэн төлүүлэх ажлыг хариуцаж ажиллах, журмын дагуу төлүүлэх арга хэмжээ авах, зээлийн хяналтыг зайнаас болон газар дээр хийх.
Хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж , ХАА-н техникийн лизингийг олгох, төлүүлэх ажлыг хариуцан хийж гүйцэтгэх Бэлтгэн нийлүүлэгч байгууллагын хамтын ажиллагааг хариуцан ажиллах, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх
Өрсөлдөөний байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, өөрчлөлттэй уялдуулан иргэдийн сегментийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцан ажиллах, Иргэдийн хэрэглээний сегментийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх, Иргэдийн сегментийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Онлайн цахим сувгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, бүтээгдэхүүний төслийг бизнес талаас хариуцан ажиллах, Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх, Борлуулалтын аян, маркетинг идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулах, борлуулалтын чиг үүрэг бүхий нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх, Даатгал, лизинг, хэрэглээний худалдан авалт гэх мэт банкны бус бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах, хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хариуцах, хяналт тавих
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч болон иргэдэд үнэн зөв шуурхай мэдээлэх, тэднийг өөрсдийн хүсэлт зорилгод нийцсэн үйлчилгээг авахад туслах, харилцагчийн санал хүсэлтийг дамжуулах замаар харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
Аюулгүй байдлын системийн удирдлага, тохиргоог хариуцах, аюулгүй байдлыг сайжруулах судалгаа хийх, илэрсэн асуудалд дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэх; Аюулгүй байдлын тохиолдолд дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх;