Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дизайнер

Маркетингийн төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагааны хүрээнд дизайны контент бүтээх ажлыг хариуцах; Фото, видео зураг авах, боловсруулах; Бүтээгдэхүүн үйлчилгээний зар сурталчилгааны материалын дизайн, эх бэлтгэлийг хариуцах; Сошиал контентын дизайн бэлтгэх; Бүтээлч салбарын үйл ажиллагаанд тренд болж буй шинэ технологи судлах, нэвтрүүлэх;

Захирлын ажлын албаны менежер

Бизнесийн албан и-мэйл харилцааг удирдан зохион байгуулах, холбогдох удирдлагуудад мэдээлэх Хурал уулзалтуудын MoM хөтлөх, шууд удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг холбогдох захирлуудтай хамтран хэрэгжилтийг follow-up хийх Шууд удирдлагаас өгөгдсөн орчуулгын ажлыг тухай бүр цаг хугацаанд чанартай хийн, танилцуулах Илтгэл болон танилцуулгын материал бэлдэх Хурал уулзалтын цагийг зохицуулах, холбогдох удирдлагуудад мэдээлэх Захирлын ажлын албаны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэн гүйцэтгэлийг сар бүр шууд удирдлагад тайлагнах Компанийн хүний нөөцийн удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах

Тайлагналын хэлтсийн дарга

Группийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, татварын үйл ажиллагааг чиг үүргээр хангах, дэмжих; Хөндлөнгийн Аудитын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах, гэрээнд заасан хугацаанд санхүүгийн тайланг аудитлуулах, баталгаажуулах; Санхүү, татварын бүртгэл тайлагналын зөвлөмж чиглүүлгийг тухай бүр өгч, охин компаниудыг дэмжин ажиллах; Татварын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах; Гүйцэтгэх удирдлага, чиг үүргийн удирдлага, хөрөнгө оруулагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

Санхүүгийн менежер

Бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх, санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөхийн тулд макро орчны хүчин зүйлийн хувьсагчдын өөрчлөлтийг таамаглаж, менежментийн тоон баримтад дүн шинжилгээ хийх Санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх Санхүүгийн мэдээлэл, түүх шинжилгээнд үндэслэн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Санхүүгийн шинжээч

Мөнгөн хөрөнгийн зохицуулалт, удирдлагын харилцааг зохицуулах Санхүүгийн тайлан мэдээ гаргах, холбогдох удирдлагад тайлагнах Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх Компанийн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулах Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, шинжилгээ хийж хэрэгжилтийг хянах Бараа материал, нөөцийн удирдлагад хяналт тавих

Ерөнхий нягтлан бодогч

Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, компанийн мөнгөн урсгал болон үр ашгийн тайланг хянаж, санхүүгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хийх Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ахлах болон тооцооны нягтлан бодогчид цаг тухай бүрт нь заавар зөвлөмж өгөх Санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах Нягтлан бодогч нарыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах

Группийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал

Маркетингийн менежментийг орчин үеийн чиг хандлагын дагуу хөгжүүлэх, маркетингийн бодлого, үйл ажиллагааг зохицуулах тухай журмыг боловсруулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, байнгын хяналт тавьж, чиглүүлэх Группийн маркетингийн стратегийн зорилго, зорилтын хүрээнд маркетинг, брэндийн зөв оновчтой бодлогыг тодорхойлж, маркетинг идэвхжүүлэлтийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх Зах зээл, хэрэглэгч рүү хандсан маркетинг, идэвхжүүлэлтийг батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд идэвхжүүлэлтийн олон талт арга хэлбэрийг ашиглан маркетинг, идэвхжүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Маркетингийн үйл ажиллагаатай холбогдолтой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, холбогдох дүрэм журам, процедурыг баталж хэрэгжүүлэх, явцыг хянах, тасралтгүй сайжруулалт хийх Ойрын болон хэтийн хөгжлийн дүр төрхийг тодорхойлох, үнэ цэнийг нэмэгдүүлэх Охин компани бүрийн маркетингийн үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэн зөвлөмж чиглүүлэг өгөх

Санхүүгийн албаны дарга

Компанийн бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх Санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах Санхүүгийн төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Мастер төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавин ажиллах; Санхүү, НББ-ийн албыг удирдан зохион байгуулан ажиллах Гүйцэтгэх удирдлага, чиг үүргийн удирдлага, хөрөнгө оруулагчийг шаардлагатай мэдээллээр хангах Компанийг санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах

Хүний нөөцийн албаны дарга/ Англи хэлтэй

Бизнесийн үйл ажиллагаа, зорилго зорилтын өөрчлөлттэй холбоотой хүний нөөцийн төлөвлөлт, бодлого, дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулах; Хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өөрчлөлтийг тухай бүр шинэчлэн сайжруулах; Хүний нөөцийн менежментийг орчин үеийн чиг хандлагыг судлан үйл ажиллагааны онцлогт тохируулах нэвтрүүлэх; Хүний нөөцийн алба болон бусад алба хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийн дэмжлэг үзүүлэх; Гүйцэтгэлийн үнэлгээ болон цалин хөлсний систем боловсруулан, хэрэгжүүлэх, хяналт тавих;

Маркетингийн ахлах менежер

Компанийн алсын хараа, үнэт зүйлд нийцсэн маркетингийн бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх; Зах зээлийн нөхцөл болон хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд үндэслэн судалгаа хийж, оновчтой маркетингийн шийдэл боловсруулах; Компанийн брэндийн үнэ цэнэ, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх; Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийг оновчтой төлөвлөж, амжилттай байршуулан зах зээлд нэвтрүүлэх; Борлуулалтын багтай нягт хамтран ажиллаж, стратегийн дагуу борлуулалтыг дэмжих, өсгөх. Маркетингийн багийг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг сайжруулан, төсөв, кампанит ажлыг үр дүнтэй зохион байгуулах;

Худалдан авалтын албаны дарга

Компанийн хэмжээнд хэрэгжих бүхий л худалдан авалтын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, экспортын үйл ажиллагааг үр дүнтэйгээр гүйцэтгэнэ. Үүнд: Түүхий эд, материалын худалдан авалт; Сав баглаа боодол, шошго нийлүүлэлт; Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл хангалт; Хангамжийн бусад материалын захиалга; Хөрөнгө оруулалт, шинэ төсөлтэй холбоотой судалгаа, худалдан авалт; Импорт, экспортын тээвэр логистикийн зохион байгуулалт;

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал

Компанийн урт, дунд, богино хугацааны зорилгод хүрэх, бизнесийн төлөвлөлт стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хангах Хариуцсан хэлтсийн удирдлагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, үр өгөөжтэй удирдлагаар хангаж компанийн санхүү, үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр хийх Бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх, төлөвлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх  Компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах

Маркетингийн менежер /салбар хариуцсан/

Маркетингийн идэвхжүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээнд харьцуулалт хийж, цаашид баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулах; Бараа бүтээгдэхүүний маркетингийн төсөл төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх; Брэнд бүтээгдэхүүний тухайн сар, улирал, жилд хийгдэх маркетинг, идэвхжүүлэлтийн бодлого төлөвлөгөөг боловсруулж батлуулах, нэгтгэн төвлөрүүлэх; Маркетинг, брэндинг хөгжүүлэлтийн хүрээнд борлуулалтыг дэмжсэн идэвхжүүлэлтийг батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд идэвхжүүлэлтийн олон талт арга хэлбэрийг ашиглан борлуулалтыг дэмжих бодлогыг нэгтгэж, төсвийн зарцуулалтад хяналт тавих; Маркетингийн рекламыг хийлгэх хамтран ажиллах харилцагч байгууллагууд болох ТВ, сонин, сэтгүүл, радио, олон нийттэй харилцах хэрэгслүүдийн үйл ажиллагааны явцад мониторинг хийдэг байгууллагуудтай харилцаа тогтоож, ажлыг төлөвлөх, хамтран ажиллах;

Маркетингийн албаны дарга

Маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маркетингийн жил, улирал, сарын төсвийг хянаж батлах, төсөв төлөвлөгөөний дагуу зардал гаргах, төсвийн гүйцэтгэл тайланг баталгаажуулах; Брэндийн нэр хүндийг өсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд нийцэмжтэй, ялгаралтай  бодлого хэрэгжүүлж, employee маркетинг хийх, нийгэмд эерэг зүйлд уриалан дуудагч, ёс зүйтэй брэндийн ТОМ /top of mind/-ийг бий болгох, брэндийн танигдсан байдал болон анхлан санаанд бууд байдлыг зорилтот үр дүнд хүргэхэд чиглэн ажиллах; Өрсөлдөгчийн бүтээгдэхүүний чанарт харьцуулалт хийж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, тал дээр загвар, контент, шийдэл, өнгөний сонголтыг боловсруулах, өрсөлдөгчийн маркетинг идэвхжүүлэлтэд анализ хийн, ялгарлыг бий болгох; Сошиал медиа дээр зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, сошиал календарь гарган, хуваарийн дагуу мэдээ мэдээллийг постлох, бүүст хийх, engagement сайжруулах идэвхжүүлэлтийн үр ашгиа хэмжих, дүгнэлт хийсэн байдалд хяналт тавих;  

Гадаад харилцааны албаны дарга

Байгууллагын гадаад харилцааны богино болон урт хугацааны бодлого, стратегийг боловсруулах, түүний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах; Гадаад бэлтгэн нийлүүлэгч, түншлэгч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх; Хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцээр зохион байгуулах, төлөвлөх, төлөөлөх; Гадаад харилцааны албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх (10 хүртэлх ажилтантай) Гадаад харилцааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах, тайлагнах; Гадаад худалдаа, татан авалттай холбоотой үйл ажиллагааны зардлыг оновчтой төлөвлөх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, албаны үр ашгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах; Гадаад томилолтод оролцох, бизнес хөгжлийн чиглэлээр зах зээлийн судалгаа хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээний татан авалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх;

Бизнес хөгжлийн менежер

Шинээр нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийн зах зээл болон өрсөлдөгчийн судалгаа хийх Компанийн бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэх хүрээнд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний (гадаад&дотоод) судалгаа хийх Группийн бизнесүүдийн зах зээлийн судалгаа хийж хагас жил тутамд танилцуулах Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийж, үр ашгийг тодорхойлох, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх Дотоод болон Олон улс дахь макро орчны голлох үзүүлэлтийн хандлага, зах зээлийн судалгаа хийх Валютын ханшийн таамаглалд үндэслэн хэлбэлзлийн эрсдлээс сэргийлсэн арга хэмжээ авах Гадаадын банк санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татах

Эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн

Батлагдсан эрсдэлийн бодлого, зааврын дагуу эрсдэлийн үнэлгээний нэгтгэлийг хийж гүйцэтгэх, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;  Охин компаниудын эрсдэлийн үнэлгээний нэгтгэлийг хийж гүйцэтгэх, тайлан бэлтгэх;   Эрсдэлийн удирдлагын бодлого боловсруулахад чиглэл, зөвлөмжөөр хангах;   Группийн хэмжээнд эрсдэлийн соёлыг бий болгоход сургалт, мэдээллээр хангаж ажиллах; Удирдлагыг шаардлагатай эрсдэлийн мэдээллээр хангах; 

Таван Богд Групп-н салбар компаниуд

  • Таван Богд Групп
  • Таван Богд Интернэйшнл ХХК
  • Таван Богд ХХК (Toyota)
  • Таван Богд Проперти ХХК
  • Жуулчин ХХК
  • Таван Богд Фүүдс Пицца ХХК
  • Таван Богд Нура ХХК
  • Таван Богд Билдинг Саплай ХХК
  • Таван Богд Финанс ХХК
  • Ю Би Пи ХХК
  • Улаанбаатар гурил
  • Таван Богд Катеринг энд Сервис
  • Таван Богд Фүүдс ХХК
  • Ар И Ди Эженси ХХК
  • ТАВАН БОГД МОТОРС ХХК
  • Таван Богд Авто Маркет ХХК
  • Эйрлинк Монголиа ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХААН Банк цамхаг, /Энхтайваны гүүрний зүүн урд/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.