Банкны үндсэн стратеги болон зорилгуудад нийцсэн хөрөнгө оруулагчидтай харилцах стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг мэдээ, мэдээллээр хангах, нээлттэй ХК-ийн үүргийн хэрэгжилтийг хангах, үнэт цаасны зах зээлийн судалгаа шинжилгээ хийх.
Банкны зах зээл эзлэлт, чиг хандлагыг тодорхойлох, өрсөлдөгч банкуудын нөхцөлд дүн шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний судалгаа шинжилгээ хийх, танилцуулга бэлтгэх, харилцагчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, сайжруулах, хөгжүүлэх.
Төрийн банкны стратеги төлөвлөгөөний дагуу гаргасан Хөгжүүлэлтийн хэлтсийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн програм хангамжийн чиг үүргийн ажлыг банкны холбогдож заавар журмыг мөрдлөг болгон хийж гүйцэтгэхэд оршино.
Банкны core сүлжээ болон салбар, тооцооны төвүүд, атм, киоск, хөдөлгөөнт төхөөрөмжүүд, оффисын сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, шинэчлэлтийг хийх, үр ашгийн судалгаа шинжилгээ хийж, байнгын сайжруулах ажил зохион байгуулан ажиллах.
Банкны аюулгүй байдлын системийн удирдлага тохиргоог хариуцах, хянах, сайжруулах; Кибер халдлага, мэдээлэл алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх; Холбогдох баримт бичиг, стандарт, дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын сүлжээг өргөжүүлэх, гадаад эх үүсвэр татах, банкны зээлжих зэрэглэлийг тогтоолгох үйл ажиллагааг зохион байгуулах.
Хэрэгжиж буй төслүүдийг олон улсын төслийн удирдлагын стандарт, арга аргачлалын дагуу удирдан зохион байгуулж гүйцэтгэх; Төсөл эхлэхээс өмнөх орчны шинжилгээг үндэслэл судалгаатайгаар хийж гүйцэтгэх, дата мэдээлэл цуглуулах, баримт бичиг нэгтгэн, боловсруулах; Төслийг зорилгодоо хүрч амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг боловсруулах, төлөвлөх, хяналт тавих, төслийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, төслийн явцыг холбогдох хороо, удирдлага, газар нэгжид тайлагнах; Төслийн баг доторх болон оролцогч талуудын хоорондын харилцааг үр ашигтай удирдан зохицуулах, мэдээллийн уялдаа холбоог хангаж ажиллах;