Экспортын машинд жин тонныг тохируулж ачих Шигшүүрээс гарсан нүүрс болон хаягдалыг эмх цэгцтэй овоолго үүсгэх Нүүрсний чанарыг алдагдуулалгүй ялган ачих Экспортын машины замын нөхцөлийг байнга шалгах засах Экспортын машинд технологийн дагуу ачилт хийх Ямар нэгэн гэмтэл, эвдрэл илэрсэн тохиолдолд удирдлагадаа энэ тухайгаа яаралтай мэдэгдэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх Шаардлагатай тохиолдолд бусад операторуудыг нөхөж ажиллах Хариуцан ажиллаж байгаа тоног төхөөрөмж дээр ээлж хүлээлцэхдээ нөгөө ээлжийн хүлээлцэж буй оператортой хамт байлцаж, үзлэг шалгалтыг хийх бөгөөд техникийн ээлж хүлээлцсэн бүртгэлийн хуудсанд хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулна.
Экскаваторын ул талбай болон овоолгын түвшинг төлөвлөсөн хэмжээнд бариулж ажиллах Нүүрсний тааз цэвэрлэхдээ экскаваторын оператортой найдвартай харилцаа холбоотой ажиллах Анжис буюу соёог зөв ашиглах Шимт хөрс хуулахдаа байгаль орчны стандарт шаардлагын дагуу заагдсан төвшин бариулж ажиллах Овоолгын, зам талбайн хөмсөгүүдийг стандартын дагуу (1,7 метр) тавих Овоолгыг нээж дууссаны дараа грейдерийн операторт мэдээлэх Өрмийн талбайг стандартын дагуу бэлтгэх
Дунд болон урт хугацааны оновчлол, төлөвлөлт, олборлолтын үйл ажиллагааны үр ашиг, уулын ажлын явцыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. ТЭЗҮ, холбогдох бусад хууль, дүрэм журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, зөрчил доголдол гарсан үед таслан зогсоох, шинэчлэлд санал оруулах, Төсөл зохиох, урьдчилсан мэдээ дүн шинжилгээ гаргах болон бусад шаардлагатай төслийн урт болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлын боловсруулан гүйцэтгэх, Ордын уул техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт дунд, богино хугацааны уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудаар батлуулан, уулын ажлын хэмжээ, үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлон, ажиллах тоног төхөөрөмжийн бүтээл хэрэгцээний тооцоог хийж үйл ажиллагааг оновчлох, инженерийн шийдэл гаргах, Уурхайн олборлолтын богино хугацааны уулын ажлын хэмжээг дунд болон урт хугацаааны төлөвлөлттэй уялдуулан тодорхойлох, хяналт тавих бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор үйлдвэрлэлийн хэмжээ багасах болон ихсэн тохиолдолд тухай бүр уурхайн загварчлалд өөрчлөлт оруулан шинэчлэх, Уулын ажлын ашиглалтын явцад нүүрсний биетийн зөрүү гарах бүрт бүртгэл хийж, геологийн нэгжид мэдээлэх, биетийг шинэчлүүлэх, геологийн нэмэлт судалгааны үр дүнд тулгуурлан нүүрсний биетийн загварчлалыг тухай бүр шинэчлэн боловсруулах, уурхайн төлөвлөлтийн ажлыг уялдуулан шинэчлэн гаргах, Уулын үйлдвэрлэлийн иж бүрэн механикжуулалт, ордын хэмжээнд ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулахад шаардлагатай технологийн процесс бүрт ажиллах аргачлалыг боловсруулах, Төлөвлөгөөний дагуу хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс тухай бүр оролцох, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах, тоног төхөөрөмж солих, шинэчлэх гэх мэт холбогдох бусад хэлтэсүүдтэй хамтран ажиллах, мэдээллээр хангах, хоорондын уялдааг тогтмол нягтруулах Өрдөмдлөг тэсэлгээний ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлд чиглэл өгөх, хамтран ажиллах, Маркшейдер инженерийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хэмжилт, боловсруулалтын алдаагүй байхад шууд хяналт тавьж, сар бүрийн гүйцэтгэл, өдөр тутмын акт баримтуудыг хянах, Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөвийг боловсруулах, батлуулах гүйцэтгэлийг сар бүр тооцож хяналт тавих Туслан гүйцэтгэгч компани болон гэрээт олборлогч компаниудын гэрээнд заагдсан үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаад тогтмол хяналт тавьж ажиллах,
Дунд болон урт хугацааны оновчлол, төлөвлөлт, олборлолтын үйл ажиллагааны үр ашиг, уулын ажлын явцыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэхэ; ТЭЗҮ холбогдох хууль, дүрэм журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, зөрчил доголдол гарсан үед таслан зогсоох, шинэчлэлд санал оруулах, төсөл зохиох, урьдчилсан мэдээ дүн шинжилгээ гаргах болон бусад шаардлагатай төслийн ажилд оролцох; Ордын уул, техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт, дунд хугацааны уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудаар батлуулах, уулын ажлын хэмжээ, үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлох, ажиллах тоног төхөөрөмжийн бүтээл хэрэгцээний тооцоог хийж үйл ажиллагааг оновчлох, инженерийн шийдэл гаргах; Уурхайн олборлолтын богино хугацааны уулын ажлын хэмжээг дунд болон урт хугацааны төлөвлөлттэй уялдуулан тодорхойлох, хяналт тавих, бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор үйлдвэрлэлийн хэмжээ багасах болон ихсэх тохиолдолд тухай бүр уурхайн загварчлалд өөрчлөлт оруулан шинэчлэх; Уулын ажлын ашиглалтын явцад нүүрсний биетийн зөрүү гарах бүрт бүртгэл хийж, геологийн нэгжид мэдээлэх, биетийг шинэчлүүлэх, геологийн нэмэлт судалгааны үр дүнд тулгуурлан нүүрсний биетийн загварчлалыг тухай бүр шинэчлэн боловсруулах, уурхайн төлөвлөлтийн ажлыг уялдуулан шинэчлэн гаргах; Уулын үйлдвэрлэлийн иж бүрэн механикжуулалт, ордын хэмжээнд ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулахад шаардлагатай технологийн процесс бүрт ажиллах аргачлалыг боловсруулах; Төлөвлөгөөний дагуу хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс тухай бүр оролцох, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах, тоног төхөөрөмж солих, шинэчлэх гэх мэт холбогдох бусад хэлтсүүдтэй хамтран ажиллах, мэдээллээр хангах, хоорондын уялдааг тогтмол нягтруулах; Өрөмдлөг тэсэлгээний ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлд чиглэл өгөх, хяналт тавих; Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг боловсруулах, батлуулах гүйцэтгэлийг сар бүр тооцож хяналт тавих; Уулын ажлын богино болон дунд хугацааны төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, тухай бүр нэгтгэж шууд удирдлага болон чиг үүргийн удирдлагад тайлан гаргаж өгөх, шаардагдах арга хэмжээг тухай бүр авч ажиллах; Туслан гүйцэтгэгч компани болон гэрээт олборлогч компаниуд гэрээнд заагдсан үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаад тогтмол хяналт тавьж ажиллах;
Шатахууны дээж авч шинжлэх, чанарын анхан шатны дүгнэлт гаргах Шатахууны бүртгэл тооцоолол хийх Шаардлагатай тохиолдолд шатахуун хүлээн авах, хадгалах, ачих, түгээх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх Шатахууны инженерийн өгсөн үүрэг даалгаварын дагуу бусад ажлуудыг гүйцэтгэх
Компанийн байгаль орчин болон усны бодлого, үр ашигтай менежмент зохицуулалтын хэрэгжилтийг хангах, хянах зөвлөмж гаргах, Байгаль орчин болон усны хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтийг хангах, Компанийн усны талаар баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, хэрэгжилт дээр мэргэжлийн зөвлөмж өгч хэрэгжүүлэлтийг хариуцах, хянах, Компанийн байгаль орчин болон усны менежментийн талаар шинэ санал, санаачлага дэвшүүлэх, шууд харъяалах удирдлагадаа танилцуулах, Гадаргын болон газрын доорхи усны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, биелэлтийг хангах, үр дүнг тайлагнах Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний ус, бохир усны чанар, эрүүл ахуйн шинжилгээ, тоо бүртгэл, тайлан мэдээг гаргах, хянах, бичиг баримтын бүрдэлд зөвлөмж өгөх, хариуцах, Компанийн гэрээт байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх усны судалгааг удирдан зохион байгуулах, үр дүнгийн тайланг хянаж шууд харъяалах удирдлагадаа танилцуулах,
Өрөмдлөг, тэсэлгээний схем, тэсэлгээний өрмийн цооногийн зүсэлтийн зураг, Майн сайт болон Автокад ашиглан цооногийн холболт зэргийг боловсруулах Тэсэлгээний аюулгүй байдал болон тэсэлгээнд бэлтгэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг даалгавар
Монгол хэлнээс хятад хэл рүү, хятад хэлнээс монгол хэл рүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх.
Уурхайн үйлдвэрлэлийн богино хугацааны төлөвлөлтийг оновчтой төлөвлөх Бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тооцоо судалгаа хийх, Уурхайн өдөр тутмын үйлдвэрлэлийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах
Радио инженер нь радио холбооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана. Шинэ тоног төхөөрөмж, удирдлагын өрөө болон оффист радио төхөөрөмж, антен, цахилгаан хангамжийг суурилуулж, давтамжийг тохируулна. Шинээр ирсэн радио төхөөрөмжүүдийг тохируулж, ажилтнуудад хэрэглээний заавар, сургалт өгнө. Одоо ашиглаж буй радио төхөөрөмж болон дахин дамжуулагчийн гэмтэл, доголдлыг оношилж, засвар үйлчилгээ хийнэ. Сүлжээ болон утасгүй холбооны ажиллагааг тогтмол хянаж, техник болон програм хангамжийн саатлыг илрүүлэн, тухай бүр арга хэмжээ авна. Радио тоног төхөөрөмжийг тогтмол шалгаж, бүрэн бүтэн байдлыг бүртгэх журнал хөтөлнө. Компанийн радио холбоотой холбогдолтой бүх тоног төхөөрөмж, хөрөнгийн бүртгэл, төлөв байдлыг хариуцан хадгална. Радио, дахин дамжуулагч, антен зэрэг тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангана. Шинэ болон хуучин жилтнуудад радио ашиглах аргачлал, зөв дадал, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулна. Мэдээллийн технологийн баг болон гэрээт гүйцэтгэгч нартай хамтран холбогдох ажлуудыг гүйцэтгэнэ. Хэлтсийн даргын чиглэлийн дагуу ажлын тайлан, хүлээлгэн өгөх баримт, үүрэг гүйцэтгэлийн тайлангуудыг боловсруулна. Компанийн аюулгүй ажиллагааны заавар журмыг мөрдөн, мэдээлэл технологийн хэлтсийн даргын даалгасан бусад ажил, үүргүүдийг үр дүнтэй гүйцэтгэнэ.
Агаарын дэд станц, бүрдмэл дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг, засвар, үйлчилгээний ажил гүйцэтгэхдээ хангагч талд урьдчилан мэдэгдэж тэдний өгсөн заавар, зөвлөмж, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох дүрмийг мөрдлөг болгон ажиллана. Баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан хийх, Өндөр, бага, дунд хүчин чадлын дизель цахилгаан үүсгүүрийн цахилгаан генератор, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах. Хэрэглэгчийн ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид шаардагдах сэлбэг, материалын бэлэн байх болон байвал зохих материалын жагсаалтыг гаргаж, захиалуулах арга хэмжээ авах. Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэнэ.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн агуулахын ажлын зохион байгуулалт, сэлбэг материалын бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрт ирж байгаа бараа, сэлбэг материалыг хүлээн авах, бүртгэх болон олгох, зарцуулалтыг хянах, хадгалалтын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Уул уурхайн хүнд машин механизм болон уурхай дээр ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж (Дизель цахилгаан үүсгүүр, зөөврийн гэрэлтүүлэг болон зөөрийн дизель хөдөлгүүртэй усны насос г.м)-д засвар үйлчилгээ хийх; шаардагдах сэлбэгийн захиалгыг гаргах. Засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх Орон нутгийн болон улсын хэмжээний хууль, дүрэм, журмыг хангаж ажиллах. Ачааг оосорлон, аюулгүй өргөх, буулгах, зөөх, үйл ажиллагааг аюулгүй найдвартай дохих, оосорлох
Мэдээллийн технологийн хэлтсийн даргад тайлагнаж, системийн инженер нь уурхайн талбайн хэрэглэгчдэд техник хангамж, програм хангамж, сүлжээний асуудлыг хамарсан өдөр тутмын IT хэрэгцээнд техникийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Суурин болон зөөврийн компьютер, принтертэй холбоотой асуудлыг оношлон шийдвэрлэх. Програм суулгах, и-мэйл тохируулах, системд нэвтрэхэд хэрэглэгчдэд тусламж үзүүлэх. Байршил дээрх серверүүд болон виртуал машинуудыг хянах, арчлах, дэмжлэг үзүүлэх. Системийн шинэчлэлт, серверийн нөөц хуулбарыг тогтмол гүйцэтгэх. Камерын холболт болон DVR/NVR-ийн тохиргоог оролцуулсан хяналтын камерын системийн анхан шатны оношилгоо, засвар хийх. Хяналтын системийн суурилуулалт, арчилгаа болон хяналтанд туслах. Суулгалтын явцад нийлүүлэгчийн техникчидтэй хамтран ажиллах. Шилэн кабелийн анхан шатны асуудал (жишээ нь холболт тасрах, дохио суларсан гэх мэт)-ыг оношлох. Шилэн кабелийн дэд бүтцийн суурилуулалт болон тестлэх ажилд туслах. Хяналтын камер, шилэн кабелийн сүлжээ, принтер зэрэг IT дэд бүтцийн суурилуулалт, тохиргооны үед IT инженерүүдэд тусламж үзүүлэх. Компьютер, принтер, сүлжээний төхөөрөмж болон програм хангамжийн лиценз зэрэг IT хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх. Нөөц сэлбэг болон зарцуулалтын материалын хэрэглээг хянах, нөөцийн удирдлага хийх. IT систем, дэд бүтцэд тогтмол шалгалт хийж, үйл ажиллагаанд нөлөөлөхөөс өмнө асуудлыг илрүүлэн шийдвэрлэх.。 Дотоод хэрэглээ болон мэдлэг хуваалцах зорилгоор IT үйл ажиллагааны заавар, гарын авлага, шалгах хуудас боловсруулан бүртгэх.
Тусгай тоноглогдсон тосолгооны машин ашиглан уурхайд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийн тосолгоо хийх тослох материал цэнэглэх. Овоот Толгой уурхайн бүх техникүүдийн үйлдвэрлэгчээс заасан хувиарын дагуу тосолгоо үйлчилгээг чанартайгаар цаг тухайд нь хийх. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж дээр Овоот толгойн уурхайн жолооны үнэмлэхийн ангилалын дагуу ажиллах. Аюулгүй Ажиллагааны бүх заавар зааварчилгааг мөрдөх. Тухайн тосолгооны техникийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, цэвэрлэх. Ээлж солихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцэх. Дунд оврын машины жолоодох чадвар эзэмшсэн туршлагатай байх. Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн зааврын дагуу засварын бусад ажилд оролцох. Техникүүдийн агаар шүүгчийг цэвэрлэх,солих, бэлэн байдалд хяналт тавих Хариуцсан тосолгооны машиныг бэлэн байдлыг хангах.
Уурхайд ашиглагдаж буй бүх төрлийн дугуй/обудын засвар үйлчилгээг хариуцан аюулгүй хийнэ. Дугуйны хий ба хээг тусгай хэрэгслээр байнга хэмжиж бүртгэл хийж байх; Өдөр бүр ажил эхлэхээс өмнө тоног төхөөрөмжүүд болон дугуй угсрах машиныг шалгаж байх. Дараагийн ээлжийн ажилчиддаа хүлээлгэж өгдөг байх; Шаардлагатай жижиг засварыг ажлыг aюулгүйгээр хийж гүйцэтгэх, шаардлагатай сэлбэгийн захиалгыг гаргаж өгдөг байх; Бартаат замаар явагч ачааны машины дугуйны тохиргоо хийх үед механикуудад туслах; Дугуй задалж угсрахад ашиглагдаж буй техникийн ТТ болон aжлын байрны эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах (Ашиглагдах болон ашиглагддаггүй дугуй болон обудыг ялган ангилдаг байх)
Галын машины бэлэн байдлыг ханган, аливаа онцгой байдал үүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авах, онцгой байдал үүссэн газарт галын машин болон аврах, гал унтраах багийг аюулгүй хүргэх, аврах, гал унтраах үйл ажиллагаанд оролцох
Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.
Уурхайд ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийн бензин болон дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажилд бусад механик, засварын багийг ахалж ажиллах; Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах; Шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах; Уурхайд ажиллаж байгаа бензин болон дизель хөдөлгүүрийн засварын хуваарь хийж төлөвлөгөө гаргах; Улирал тутам хөдөлгүүрийн нөхцөл байдлын тайланг гаргаж удирдлагад танилцуулах Машин механизмын аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах засвар үйлчилгээ хийх; Засварын төлөвлөлтийн хэсэг болон бусад ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах; Ээлж ахалж ажиллах үедээ засварын мастерын ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд ээлжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Хэлтсийн бүх ажлыг аюул осолгүй байдлаар явуулах;
Олборлолтын хэлтсийн үйл ажиллагааны функцуудыг гаргаж туслах, Хүний нөөцийн асуудлууд дээр холбогчийн үүрэг гүйцэтгэх, өдөр тутмын бүртгэл, цаг бүртгэл, уурхайд хоол хүргэлтийн асуудал, оффисын эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцах, хурал болон аялал зохион байгуулах. Хэлтсийн ажлын цагийн бүртгэл, бусад ажлын холбогдолтой бичиг хэргийн ажлыг хариуцан хийх. Өдөр бүрийн албан болон үйл ажиллагаатай холбоотой баримт, бичиг хэргийн бүртгэл хөтлөх. Хэлтсийн сургалтын материалыг сургагч нартай хамтран бэлтгэх, бусад холбогдолтой бичиг хэргийн ажил дээр тусалцаа өгөх. Долоо хоногийн, сар тутмын тайлангуудыг цаг хугацаанд нь бүрэн гаргана. АХ систем дээр хийгдэх бүх төрлийн захиалга болон холбогдох шаардлагатай ажлыг гүйцэтгэж хянах. Ажилчдын цагийн бүртгэлийг (өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, ажиллаж байгаа болон бусад шалтгаанаар уурхайн талбайд байхгүй байгаа ажилтнуудын) өдөр бүр хөтөлж батлагдсан цагийн бүртгэлийг хүний нөөц, санхүүд өгөх.
Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах, арга хэмжээ авах, удирдлагадаа тайлагнах; Уурхайн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж байгаа ХАБЭА-н журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудын ачаатай болон ачаагүй үеийг авто жингээр пүүлэх, Холбогдох мэдээллийг бүртгэх, хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах,
Уул уурхайн зориулалтын авто самосвал болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Шинийг санаачлагч байж ажлын бүтээмж, чанарыг сайжруулах, зардал бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг ;