Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хан Алтай Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
СЭЛБЭГИЙН АЖИЛТАН-Уурхай

Машин механизм,техник, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал хэвийн үйл ажиллагааг хангах засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай сэлбэг, багаж хэрэгслийг эд хөрөнгийн картаар олгох, буцаан бүртгэн авах Хэлтэст бүртгэлтэй багажнуудын ажиллагааг шалгах, ашиглах боломжгүй болсон багажыг актлах ,эвдэрлийн шалтгааныг тодорхойлох санаачлага гаргаж ажиллах

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН-Уурхайд

“Хан Алтай ресурс” ХХК-ийн төслийн талбай дах уурхайн хүний нөөцийн үндсэн чиг үүргүүдийг хариуцан хэрэгжүүлэх Хүний нөөцийн бодлогын хөгжилд чиглэсэн багийн ажил болон төслийн багийн гишүүн байж багаар хамтран ажиллах Хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах

ЭМАА АХЛАХ ЗӨВЛӨХ-Уурхайд

ЭМАА-ны гүйцэтгэлийг сайжруулах, соёлыг бий болгох, идэвхжүүлэх үйл ажиллагааг бий болгоход манлайн оролцох Аудит, үзлэгт идэвхтэй оролцож тухайн ажлын хэсгийн үйл ажиллагааг ЭМАА-ын стандарт болон холбогдох хууль, дүрэмд нийцүүлэх Аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох процесс болон сургалт явуулахад оролцох ЭМАА-ын төлөвлөгөөт, удирдамжийн дагуу ажлын хэсэгт орж ажиллах, дэмжлэг үзүүлэх Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах ЭМАА-ы төлөвлөгөөг боловсруулж, удирдах ажилтнаар баталгаажуулах, төлөвлөгөөнд өдөр тутам хийгдэх хяналтын ажлуудыг байршил, нэршил, төрлөөр нь тодорхой тусгаж өгөх Осол зөрчлийн удирдлагын журам, Аюул эрсдэлийн удирдлагын журмыг мөрдлөг болгон ажиллах ЭМАА зөвлөх ажилтнуудыг удирдлагаар хангаж өдөр тутмын ажлыг зохион байгуулах

ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ- Уурхайд

Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зөвшөөрлийг хүлээн авах; Зөвшөөрөлтэй холбоотой ажлын бүх үе шатыг зохион байгуулах(тухайлбал, бичиг баримтыг зөвшөөрөл олгогч байгууллагын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, бичиг баримтуудыг цаг тухайд нь хүлээлгэн өгөх); Хууль, бодлого журам болон үйлдвэрлэлийн стандартад шинээр бий болсон өөрчлөлт, оролцогч талуудын тухай мэдээллийг тогтмол судлах; Зөвшөөрлийн баг болон инженерийн багуудын хоорондын ажлын уялдааг хянах, зохион байгуулах Зөвшөөрөл олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, тавигдсан шаардлагад нь нийцүүлэн бичиг баримтыг хүлээлгэн өгч зөвшөөрлийг хүлээн авах

БАРИМТ БИЧИГ ХЯНАЛТЫН АЖИЛТАН-Уурхайд

Хэлтэстэй холбоотой бүхий л төрлийн баримт бичгийн бүртгэл, тайланг эмх цэгцтэй зөв хийх, бусад албан тушаалтантай хамтран хийж байгаа бүртгэлүүдэд хяналт тавьж ажиллах. Хэлтсийн ажилтнуудын ростерийн хуваарийн дагуу ээлжээр ирэх буух ажилтнуудын аяллын хүсэлт бүртгэлийг хянаж ажиллах. Хэлтсийн ажилтнуудын цагийн бүртгэл, тайланг компанийн холбогдох журмын дагуу нотлох баримтын хүрээнд боловсруулж батлуулах, хяналт тавих. Газар, хэлтсээс ирсэн үл нийцэл, зөрчлийн тайлан мэдээг нэгтгэх. Гэрээт компаниудтай холбоотой мэдээллүүдийн нэгтгэл бүртгэл хийх. Бараа материалын захиалга үүсгэж бүртгэл хөтлөх. Хурлын протокол хөтлөх.

БАРАА МАТЕРИАЛЫН НЯГТЛАН БОДОГЧ- УБ

Агуулахын бүртгэл, хяналт: Бараа материалын орлогын бүртгэлд НББ-ийн олон стандарт, хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хяналт тавьж, өглөг үүсгэх Бараа материалын зарлагын бүртгэлд НББ-ийн олон стандарт, хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хяналт тавих, хөдөлгөөний /манифест/ бүртгэлтэй тулгах Бараа материалын үлдэгдэлд хяналт тавих Тооллого, тайлан: Агуулахын тооллогыг сар бүр тогтмол зохион байгуулж, тооллого хийх Тооллогын зөрүүг илрүүлж, шалтгааныг тодорхойлох, холбогдох албаны хүмүүст мэдээлэх, тооллогын тайлан баталгаажуулах Сар бүрийн тайлан хаахад шаардлагатай бүртгэлийг хянах Холбогдох бусад: Холбоотой талуудын тооцоо нийлэлт, нэгтгэл Авлага, өглөгийн үлдэгдэл баталгаажуулах

АГУУЛАХЫН АЖИЛТАН - Уурхайд

Агуулахад ирсэн бараа материалыг тоолж бүртгэж авах Агуулахаас бараа материал программ дээр хасалт хийж зарлага гаргах Санхүүгийн анхан шатны бичиг баримтыг бүрдүүлэх Шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, тайлан боловсруулах

ЭМАА-ны ЗӨВЛӨХ- Уурхайд

Хан Алтай төслийн багт ЭМААБО-ны талаар дэмжлэг үзүүлж, мэргэжлийн үндсэн дээр аюулгүй ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг хангаж, хариуцан зохион байгуулж ажиллах ЭМААБО-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилтнууд болон удирдлагуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн чиг үүргүүдийг хянах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг тооцож асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах Аюулгүй ажиллагааны зөвлөл, гэрээт талууд болон бусад хамтрагч байгууллага, багийн гишүүдтэй мэргэжлийн түвшинд хамтарт ажиллах Бусад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврууд

ТЕХНИКИЙН МЕХАНИК- УБ

Техник, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, бүх төрлийн засвар үйлчилгээг шууд удирдлагын зааврын дагуу чанарын өндөр түвшинд техникийн бэлэн байдлыг хангах засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх

Төлөвлөгч-Механик, шугам хоолой /ТГ/

Шугам хоолой, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлын хуваарийг боловсруулах Механик ажил гүйцэтгэгч болон бусад багуудтай уялдуулан хугацааны төлөвлөгөө гаргах Өдөр тутмын болон 7 хоногийн гүйцэтгэлд хяналт тавьж, ахицын тайлан бэлтгэх Саатал, зөрүү гарсан тохиолдолд хуваарьт засвар хийх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах Материал, тоног төхөөрөмжийн ирцтэй уялдуулан ажлын дарааллыг зохицуулах Инженерчлэл, ханган нийлүүлэлт, угсралтын мэдээллийг нэгтгэж тайлагнах Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн стандартуудыг төлөвлөлтөд тусгах

Барилга бүтээцийн зураг төслийн инженер /ТГ/

Барилга бүтээцийн зураг төслийг холбогдох норм, дүрэм, стандартын дагуу боловсруулах Төслийн инженерүүд, архитектор, төлөвлөлтийн багтай нягт хамтран ажиллах Зураг төсөл дээр тулгуурлан материалын тооцоо, хэмжилт гаргах Барилгын гүйцэтгэлийн явцад зурагтай холбоотой инженерийн дэмжлэг үзүүлэх Талбай дээр хийсэн өөрчлөлтүүдийг бүртгэж, зураг төсөлд тусгах Зураг төсөлтэй холбоотой баримт бичиг боловсруулах, архивлах

Механик, шугам хоолойн зураг төслийн инженер /ТГ/

Шугам хоолой, механик инженерийн зураг төслийг холбогдох норм, стандартын дагуу боловсруулах Инженерчлэл, барилгын багтай уялдаа холбоотой ажиллах Материалын тооцоо, системийн хүчин чадлын тооцоолол хийх Барилгын талбайд техникийн шийдлийг тайлбарлах, заавар зөвлөгөө өгөх Зураг төслийн өөрчлөлт, сайжруулалтыг бүртгэх, баримтжуулах Баримт бичиг, тайлан, техникийн дагалдах бичиг баримт боловсруулах

Цахилгаан, хэмжүүрийн зураг төслийн инженер /ТГ/

Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, сүлжээ, автоматикийн зураг төслийг боловсруулах Хэмжүүрийн багаж, тоноглолуудын схем гаргах, тоног төхөөрөмжийн сонголт хийх Инженер, архитектор болон барилгын багтай уялдаатай ажиллах Стандарт, норм дүрмийн дагуу техникийн шийдэл боловсруулах, шалгах Барилгын явцад зурагтай холбоотой мэргэжлийн тайлбар, зөвлөмж өгөх Зураг төсөлтэй холбоотой бичиг баримтыг боловсруулж хөтлөх Шаардлагатай тохиолдолд талбайд ажиллах, техникийн хяналт тавих

Механик, шугам хоолойн инженер /ТГ/

Шугам хоолой, HVAC болон механик системүүдийн зураг төсөл боловсруулах Усан хангамж, бохирын системийн тооцоолол хийх, материалын тооцоо гаргах Барилгын баг, инженерийн багтай уялдаа холбоотой ажиллах Гүйцэтгэлийн зураг, схем дээр үндэслэн угсралтад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх Стандарт, норм, техникийн шаардлагад нийцүүлэн шийдэл боловсруулах Талбай дээр хийгдэж буй ажлыг инженерийн зүгээс хянах, шаардлагатай зөвлөмж өгөх Зураг төсөлтэй холбоотой бичиг баримт боловсруулах, хадгалах

ЦАХИЛГААНЧИН- КОНВЕР

                                                                 Гүйцэтгэх үндсэн үүрэг: Конверийн цахилгааны ажил хийж гүйцэтгэх Өндөрт болон намд ажиллаж байсан туршлагатай Удирдлагаас өгсөн үүрэг даалгараварыг зааврын дагуу хийж гүйцэтгэх ХАБ-н дүрэм журмыг мөрдөж ажиллах,

Цахилгаан, хэмжүүрийн инженер /ТГ/

Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, удирдлагын самбар, автоматик, хэмжүүрийн системийн зураг төсөл боловсруулах Тоног төхөөрөмж, материалын сонголт хийх, техникийн тооцоо гаргах Барилгын болон инженерийн багтай нягт хамтран ажиллах Барилгын талбайд зураг төсөл, угсралтын ажлын уялдаа хангах Холбогдох норм, дүрэм, стандартын дагуу ажиллах Шаардлагатай тохиолдолд талбай дээр ажил гүйцэтгэлийг хянах, техникийн заавар өгөх Зураг төслийн холбогдох бичиг баримтыг боловсруулах, шинэчлэх

ЦАХИЛГААНЧИН (Конвейер)

Ажлын үргэлжлэх хугацаа: 2025 оны 6-р сарын 30 хүртэл Ажлын төрөл: Түр хугацааны, цагийн үнэлгээгээр цалинжина   Конвейерийн цахилгааны ажил хийж гүйцэтгэх ХАБ-н дүрэм журмыг мөрдөж ажиллах Цахилгааны инженер болон холбогдох чиглэлээр их дээд сургууль, МСҮТ төгссөн Нам болон өндөр хүчдэлийн засварын ажлын туршлагатай байх Уурхайд ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой /Говь-Алтай аймагт/ Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх Оюу Толгой зэрэг төслүүд дээр цахилгаанчинаар ажиллаж байсан бол нэмэлт давуу тал

Шуурхай ажиллагааны техникч /ЦХ/

35/10кв-ын ЦДАШ-ын хуурай салгуур,трансформатор, КТПН-үүд дээр сэлгэн залгалт, ашиглалтын үйл ажиллагааг диспетчер инженерүүдийн удирдлага доор хийж гүйцэтгэх АУЭХС-тэй шуурхай ажиллагаанд харилцан ажиллах 10КВ-н хаалттай хуваарилах байгууламжинд тоноглолын найдартай байдлыг ханган ажиллах Бусад нийтлэг чиг үүрэг буюу удирдлагаас оноосон үүрэг даалгаврууд

Багаж, бараа материалын нөөц хянагч /КДБХ/

Бараа материал, багаж хэрэгслийг хүлээн авах, тоолох, шалгах, бүртгэх Үл нийцэл илэрсэн тохиолдолд ахлах ажилтан, төлөвлөгч нарт шуурхай мэдээлэх Бараа материал, багаж хэрэгслийг агуулахад стандартын дагуу зохих нөхцөлд хадгалах Нөөцийн зарцуулалт, гаргалтыг хянаж, бүртгэл хөтлөх Багаж, тоног төхөөрөмжийг бүртгэлтэйгээр хуваарилан олгох, эргэн хураан авах Ашиглагдаж буй багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эвдрэл гэмтлийг тэмдэглэн бүртгэх Агуулах болон кемпийн хангамжийн орчны аюулгүй байдал, эмх цэгцийг хангах Бараа материалын хөдөлгөөний баримт бичгийг үнэн зөв хөтлөх, тайлагнах

Универсал тракторын оператор /КДБХ/

Газар шорооны ажил, тэгшилгээ, нүх ухах, хөрс ачих, зөөвөрлөх Бараа материал ачиж буулгах, зам засварын ажил гүйцэтгэх Цас цэвэрлэгээ болон бусад тусгай чиг үүргийн ажил гүйцэтгэх Техникийн өдөр тутмын үзлэг, урьдчилан сэргийлэх засварын бүртгэл хөтлөх Шатахуун, тос тосолгоо болон техникийн шингэний хэмжээг хянах, зөв ашиглах Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байгаль орчны дүрэм журмыг чанд сахих Осол, гэмтэл, эвдрэлийн талаар удирдлага болон Онцгой байдлын шуурхай утсанд цаг алдалгүй мэдэгдэх Багаар уялдаа холбоотой ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх Шаардлагатай тохиолдолд өөр төрлийн техник дээр ажиллах Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах

ХӨДӨЛГҮҮРЧИН /ТЗҮХ/

КАТ-н техник хөдөлгүүр дээр ажиллаж байсан туршлагатай байх Хүнд машин механизм, үйлчилгээний машин техник, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээг шууд удирдлагын зааврын дагуу хийж гүйцэтгэх Техникийн бэлэн байдлыг хангаж аюул осолгүйгээр засварын ажлыг гүйцэтгэх Батлагдсан хувиарын дагуу төлөвлөгөөт засвар үйлчилгээг чанартай хийх, сэлбэг эд ангийг зөв аргачлалаар угсарч суурилуулах, засварлах Бусад 

МУЖААН /ТГ/

Уурхайн талбай дахь модон хийцлэл, баазын байгууламжийн мужааны ажил гүйцэтгэх Ажлын зургийн дагуу барилга, байгууламжид мужааны угсралт, засвар хийх Ажлын аюулгүй байдал, стандарт, чанарын шаардлагыг мөрдөж ажиллах

БАРИЛГЫН ИНЖЕНЕР /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Барилгын талбайн бүхий л үйл ажиллагаануудыг ажил эхлэхийн өмнө тодорхойлон төлөвлөх, зохион байгуулах, хариуцан ажиллах Барилгын үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх Батлагдсан зураг төслийн дагуу талбайн ажил дүрэм журмын дагуу явагдахад анхаарах, өдөр тутмын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу эсэхэд хяналт тавьж, талбайн ажилчдад дэмжлэг өгч хамтран ажиллах Гүйцэтгэгч компаний өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлэх, мэргэжлийн зөвлөгөө чиглэлийг өгөх,  барилгын талбайн үйл ажиллагааг хянах, хяналтын явцын мэдээ, тайланг удирдах ажилтанд танилцуулж, ажлын гүйцэтгэлийг гарган үнэлүүлэх Гүйцэтгэгч компаний барилга угсралтын ажилтай холбоотой бичиг баримтын бүрдэлд хяналт тавих, акт болон улаан журнал хөтлөлтийг нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх Шаардлагатай жижиг барилга угсралт болон тохижилтын ажлын зураглал, төлөвлөгөөг гаргаж батлуулах Төслийн талбайд байгаа бүх барилга байгууламжтай холбоотой ажлуудад үе шатны хяналт хийх ХАБЭА-н дүрэм журмуудыг баримлан гэрээт гүйцэтгэгч нарт чиглэл үүрэг өгөх, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоож, аюул ослоос сэрийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

ҮЙЛДВЭРИЙН ЗАСВАРЫН СУРГАГЧ- Уурхайд

Бутллуурын үйлдвэрлэлт ажиллаж буй ажилтны аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх,  компаний хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавьж тасралтгүй сайжруулж ажиллана.  Үйлдвэрийн ажилтнуудад жил бүрийн мэдлэг, ур чадварын үнэлгээ хийх хуваарь гаргаж, төлөвлөгөөний дагуу үнэлгээ хийх, ингэхдээ ур чадварын бүхий л төрөл, чиглэлээр хийх

ЦАХИЛГААНЫ СУРГАГЧ- Уурхайд

Суралцагчдад цахилгаан систем, автоматжуулалт, үйлдвэрлэлийн цахилгааны хэрэглээ, аюулгүй ажиллагааны талаарх онол болон практик мэдлэг олгох. Үйлдвэрийн орчинд ажиллах мэргэжлийн ур чадвартай, бие даан эрчим хүчний тооцоо хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СУРГАГЧ- Уурхайд

Нийт үйлдвэрлэлийн бүсийн хэмжээнд ажиллаж буй операторууд, үндсэн болон гэрээт ажилтны аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх,  компаний хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавьж тасралтгүй сайжруулж ажиллана.

Маяти краны оператор -КДБХ

Замын  хөдөлгөөний дзрэм журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа даган мөрдөх -Төслийн үйл ажиллагаатай холбоотой аюулгүй байдлыг хангаж ажиллах -Удирдлагаас өгсөн төслийн биелэлттэй холбоотой үүрэг даалгаварууд Краны өргөлтийн  үеийн холбогдох зөвшөөрөл өвч төслийн хэмжээнд тухайн техникийн даац хэмжээнд тохирсон өргөлтийн ажил хийх Даац хэмжээнд тохирсон шугам хоолой, барилга угсралт, бараа материалын зөөврийн ажил  Техникийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааг ханган ажиллах

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Нягтлан бодох бүртгэлийн тайланг бэлтгэх Санхүүгийн мэдээллийг цуглуулах, боловсруулах Байгууллагын төсвийг хянах, удирдах Тайлангийн мэдээллийг үнэлэх, анализ хийх Санхүүгийн баримт бичгийг шалгах, баталгаажуулах Санхүүгийн дүн шинжилгээ хийх, тайлан гаргах Санхүүгийн системд өгөгдөл оруулах, шинэчлэх Байгууллагын санхүүгийн бодлого, журамд нийцэж байгаа эсэхийг хянах Санхүүгийн албыг нэгдсэн удирлагаар хангах

Уурын зуухны машинист /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

- Халаалтын зуухны тоног төхөөрөмжин дээр ажиллана - Дулаан тусгаарлалт хийж ажиллахах тул бүрэн мэдлэгтэй байх - Шугам хоолойн болон хариуцсан зуухныхаа засвар үйлчилгээг хийж ажиллана. - Ажлын байран дээрх тоног төхөөрөмж, усны түвшин, түүний температур болон даралтат саван дээр ажиллаж, засвар хариуцан хийх - Үүссэн асуудалд дүн шинжилгээ хийж, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллах

Мэдээлэл технологийн мэргэжилтэн /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийж гүйцэтгэх Өдөр тутмын мэдээлэл технологийн асуудлыг шийдвэрлэх Сүлжээ болон мэдээлэл технологийн дэд бүтцийн ажлын зураг унших түүний дагуу үр дүнтэй ажиллуулах, тасралтгүй ажиллагааг хангах IoT тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах, тохиргоо хийх шаардлагатай тохиолдолд программчлах Серверийн аюулгүй ажиллагаа, байнгын тасралтгүй байдлыг хариуцах Microcoft 365 систем дээр ажиллах чадвартай байх IT холбогдох шинэ технологи, программ хангамжийн талаар ажилтнуудад сургалт зохион байгуулах Ажилчдын компьютер түүнд холбогдох тоног төхөөрөмж, программ хангамжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллах Компанийн вэб болон сошиал хаяг хөгжүүлэх Үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах

Туузан дамжлагын удирдлагын оператор /Бутлуур/

Бутлуурын үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллагааг ханган  ажиллах: Туузан дамжлагын системын зохистой хэвийн ажиллагааг хангаж удирдлагад хяналт тавин ажиллах Тоног төхөөрөмжүүдийн механик болон цахилгааны гэмтэл, хэвийн бус ажиллагааг удирдах албан тушаалтанд тайлагнаж байх Өөрийгөө болон хамтран ажиллагсадаа аюул, эрсдэлгүй ажиллахад хүчин чармайлт гарган ажиллах Мэргэжил боловсролоо дээшлүүлэх сонирхолтой хувийн санаачлагтай багийн бусад гишүүдэд өөрийн мэргэжлийн зүгээс зөвлөдөг, тусалдаг байх.

Стакер, шохойн удирдлагын оператор /Бутлуур хэлтэс

- Стакер, конвейерийн тасралтгүй хэвийн ажиллагааг ханган  ажиллах Бутлуурын үйлдвэрийн стакер, шохой холилтын процессыг тасралтгүй хэвийн аюулгүй ажиллагааг ханган  ажиллах: Стакер конвейерээс үүсэх овоолгын түвшины зохистой хэмжээг тохируулан хэвийн ажиллагааг хангаж хяналт тавин ажиллах Туузан дамжуургаар тээвэрлэгдэж буй хүдрийн тн жинд тохируулан ээлжийн мастераас өгсөн параметрийн дагуу шохой холилтыг гүйцэтгэх Тоног төхөөрөмжүүдийн механик болон цахилгааны гэмтэл, хэвийн бус ажиллагааг удирдах  албан тушаалтанд тайлагнаж байх Өөрийгөө болон хамтран ажиллагсадаа аюул, эрсдэлгүй ажиллахад хүчин чармайлт гарган ажиллах Мэргэжил боловсролоо дээшлүүлэх сонирхолтой хувийн санаачлагтай багийн бусад гишүүдэд өөрийн мэргэжлийн зүгээс зөвлөдөг, тусалдаг байх. Хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж хэрэгжүүлэх.

ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ- Уурхайд

Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зөвшөөрлийг хүлээн авах; Зөвшөөрөлтэй холбоотой ажлын бүх үе шатыг зохион байгуулах(тухайлбал, бичиг баримтыг зөвшөөрөл олгогч байгууллагын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, бичиг баримтуудыг цаг тухайд нь хүлээлгэн өгөх); Хууль, бодлого журам болон үйлдвэрлэлийн стандартад шинээр бий болсон өөрчлөлт, оролцогч талуудын тухай мэдээллийг тогтмол судлах; Зөвшөөрлийн баг болон инженерийн багуудын хоорондын ажлын уялдааг хянах, зохион байгуулах Зөвшөөрөл олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, тавигдсан шаардлагад нь нийцүүлэн бичиг баримтыг хүлээлгэн өгч зөвшөөрлийг хүлээн авах

БУТЛУУРЫН ОПЕРАТОР- Уурхайд

- Ээлжийн мастерын наряд зааварчилгааны дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ - Бутлуурын тоног төхөөрөмжийн жигд үйл ажиллагаанд хяналт тавих - Шигшүүрийн тор солих, бардук солих, агаар шүүгч цэвэрлэх, бутлуурын цэвэрлэгээ хийх гэх мэт ажлууд хийгдэнэ

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР- Бутлуурын хэлтэс

                      Гүйцэтгэх үндсэн үүрэг: Техникийн анхан шатны үзлэгийг бүрэн хийх өндөр мэдлэг чадвартай байх Техникийн гэмтэл оношлогоог ахисан түвшинд хийдэг байх Техникийн жолоодох ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх ИТА нарын өгсөн хуваарилалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн өдөр тутмын нормыг биелүүлж ажиллах, Хүнд машин механизмын оператороор сурсан мэргэжлийн үнэмлэх, сертификат, M ангилалтай байх    

АГУУЛАХЫН АЖИЛТАН - УБ

Агуулахын ачаа бараа буулгах, тэдгээрийг байршуулах, баглах, ачих /Өдөр тутмын ажил/ Агуулахад ирсэн бараа материалыг тоолж бүртгэж авах Агуулахаас бараа материал программ дээр хасалт хийж зарлага гаргах Санхүүгийн анхан шатны бичиг баримтыг бүрдүүлэх Шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, тайлан боловсруулах

ДУГУЙТ АЧИГЧИЙН ОПЕРАТОР-Уурхай /Бутлуур/

Ил уурхайн хутгаж ачих машин механизм ажиллуулах. Хүдрийн овоолгын ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй ачих хутгах, бусад инженер, бүтээн байгуулалтын ажил хийх мөн туслах ажлуудыг хийж гүйцэтгэх

ЭМААБО Сургалтын ахлах мэргэжилтэн /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байранд заагдсан ажил үүргийн дагуу хийж гүйцэтгэнэ ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх Сургалтын агуулга, арга зүйг боловсруулах Сургалтын материалыг бэлтгэх, шинэчлэх Оролцогчдын сургалтын хэрэгцээг үнэлэх Сургалтын явц, үр дүнг хянах, үнэлэх Сургалтын тайлан, дүн шинжилгээг гаргах Ажлын байрны аюулгүй байдлын стандарт, дүрэм журамтай танилцуулах Сургалтын төлөвлөгөө, хуваарийг боловсруулах Аюулгүй ажиллагааны ерөнхий мэдлэг олгох сургалт болон аюулгүй ажиллагааны шаардлагатай зааварчилгаа өгөх Ажлын байр бүрд тохирох зааварчилгаа боловсруулахад болон шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Хууль дүрэм, журам болон ISO стандартын хэрэгжилтийн сургалтад дэмжлэг үзүүлэх Ажлын байрны сургалтын материалын өөрчлөлт, сайжруулалт хийх, нэмэлт дадлага, сургалтыг ойлгомжтой арга байдлаар хүргэх

Туслах ажилтан /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

* Ажлын байрны тодорхойлолтонд заагдсаны дагуу ажил үүрэг хийж гүйцэтгэнэ * Аливаа зүйлийг ойлгон хүлээн авах чадвар сайн, гарын эв дүйтэй, санал санаачлагатай, ажлыг өгсөн зааврын дагуу нягт нямбай хийж гүйцэтгэх * Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах  

ЗАГВАРЧЛАЛ,ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР-Уурхай

Уурхайн урт болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах Ашиглалтын оновчлол (Pit/Stope Optimization) Өртөг бууруулах стратеги CAPEX & OPEX тооцоолол Үр ашигтай олборлолтын дараалал Кэш флоу (Cash Flow) төлөвлөлт Хаягдал багатай дизайн боловсруулах Норм нормчлол гаргах Шиннэ техник технологийн судалгаа

АХЛАХ ЦАХИЛГААНЧИН- Бутлуур- Уурхай

Бутлуурын хэлтсийн конвейрын цахилгаан хангамж, угсралт,засвар үйлчилгээг хариуцан хийх Жил, сар, улирлын төлөвлөгөө гаргах, захиалга хийх Өндөр бага дунд хүчин чадлын дизель цахилгаан генератор, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралтын холбоотой газар шорооны ажлыг гардан байгуулж гүйцэтгүүлнэ.

ЦАЛИН ХӨЛС KPI АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН-УБ

- Гүйцэтгэлийн үнэлгээний системийг нэвтрүүлэх - Гүйцэтгэлийн үнэлгээний журам, арга аргачлалыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээг хийх талаар удирдах ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийг үнэлэх ажилд тэдэнд дэмжлэг үзүүлэх - Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах - Цагийн тайлан, цалин хөлсний систем дээр ажиллах - Сар бүрийн цагийн тайлан гаргах, гүйцэтгэлийн үнэлгээг тооцох - Төрөл бүрийн судалгааг өгөгдсөн чиглэлийн дагуу хийж үр дүнг удирдлагадаа танилцуулж байх.

СЭЛБЭГИЙН АЖИЛТАН- Уурхай- СГ

Сэлбэг эд ангийг хүлээн авч бүртгэх Сэлбэгийн зориулалт, ангилалаар нь зөв байрлуулах, хадгалах нөхцөлийг хангах Сэлбэг олгох 

ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН АЖИЛТАН-УБ

Газрын албан бичиг, мэдээ, тайлан, бүртгэлийг эмх цэгцтэй, цаг хугацаанд нь боловсруулан хадгалах Дотоод, гадаад харилцааны албан бичгийг боловсруулж, илгээх, бүртгэх Байгууллагын архив, баримт бичиг хадгалалтын журмыг мөрдөж ажиллах Уурхайн талбай болон Улаанбаатар оффис хоорондын үйл ажиллагааны уялдааг хангаж Газрын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Газрын бараа материалын захиалга үүсгэх, бүртгэх, хянах, тайлагнах

АГУУЛАХЫН НЯРАВ- Уурхай- СГ

Бараа материал хүлээн авах, бүртгэлжүүлэх, олгох  Бараа материалын бүртгэлийг SAР системд оруулах Агуулахын эмх цэгц, аюулгүй байдлыг хангаж ажиллах

Металлургич /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Металлургийн тооцоолол болон урвалжийн зарцуулалт, лабораторийн үйл ажиллагааг хянах Үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих, технологийн туршилт судалгаа хийх Шинжилгээний үр дүнг хянах, чанарын хяналт хийх Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг даган мөрдөж ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг гүйцэтгэх

ЗАХИРГАА УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН /ХӨГЖИЛ/

Захиргаа удирдлагын албаны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах, сайжруулах Дүрэм журам боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, сайжруулах, хяналт тавих Компаний дотоод уялдаа холбоог хангаж өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах Бизнес процесс менежментийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах Гадаад, дотоод түншүүдтэй хамтран ажиллах Оффис зохион байгуулалт, ашиглалтын мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийх Компаний эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих Оффисын ажилтнуудын гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх Захиргааны туслах ажилтнуудад чиглэл өгч, хяналт тавих

Засварын механик /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийн дагуу ажиллана.  Хүнд машин механизмуудын эвдрэл гэмтлийг оношлох, засварлах Эд анги засварлах, өөрчлөх, бэлтэх, шинээр солих, орлуулах сэтгэлгээтэй байх Хүнд машин механизмуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг гүйцэтгэл сайтайгаар цаг хугацаанд нь дуусгах Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх

Техник маркшейдер /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байранд заагдсан ажил үүргийн дагуу хийж гүйцэтгэнэ Ил болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг маркшейдрийн зааврын дагуу  зураглал хийхэд туслах.  Ил болон далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлыг гүйцэтгэхэд туслах.  Цаг үеийн асуудлаар удирдлагаас гаргасан тушаал, шийдвэрийг биелүүлэх, биелэлтийг тайлагнах зэргээр эргэх холбоог үүсгэх;  Ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, идэвх санаачилгатай, үнэнч шударгаар ажиллах, хувийн зохион байгуулалттай байх Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх

КРАНЫ ОПЕРАТОР /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийж гүйцэтгэх Тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай ачааг өргөх, буулгах, хүргэх, тээврийн хэрэгсэлд аюулгүй ажиллагааны зааврын дагуу ачих Өргөх, оосорлох тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, арчлах Өргөх машин механизмын аюулгүй байдлыг хангах Гүйцэтгэсэн ажлын өдөр тутмын бүртгэлийг цаг ашиглалтын хуудсанд бичиж тэмдэглэх (Timesheet), ажлын тайлан (Service report)-г журмын дагуу хөтлөх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх Кранаар өргөх, буулгах, зөөвөрлөх, суурилуулах гэх мэт ажлыг технологийн дагуу аюулгүй гүйцэтгэх

Шинжилгээний лабораторын дээж бэлтгэгч

-Хүдрийн төрөл, агуулгыг шалгаж тухайн хүдэрт тохирох технологийн параметрыг сонгох - Шаардлагатай тохиолдолд химич, галын шинжээч, дээж бэлтгэгчид дэмжлэг үзүүлэх болон орлож ажиллах -Тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг цаг тухайд нь хийж, тоног төхөөрөмжинд эвдрэл гарсан тохиолдолд  засварын багтай хамтран ажиллах -Үйл ажиллагааны явцад тоног төхөөрөмжийн нөөцийг хангалттай  бүрдүүлэх тал дээр ээлжийн ахлах химичтэй хамтран ажиллах -Лаборатори болон түүний эргэн тойрны эмх цэгцийг ханган цэвэрхэн ажиллах  

Экскаваторын оператор /КДБХ/

  Экскаватороор өөрөө буулгагч машинд хөрс болон материал ачиж буулгах Ажлын талбайн ул, түвшинг төлөвлөгөөний дагуу барих Техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах Аюулгүй ажиллагааны болон ХАБЭА-ийн дүрэм, зааврыг чанд мөрдөн ажиллах Төслийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах  

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /КДБХ/

Кемпийн өдөр тутмын цахилгааны хэвийн ажиллагааг ханган ажиллах Туслан гүйцэтгэх бригад болон компаниудыг хянах Удирдлагыг мэдээллээр хангах Төслийг тасралтгүй чанартай ажиллагаагаар хангах Барилгын цахилгааны угсралтын зурагт санал шийдэл дэвшүүлэх, алдааг завсарлуулах, мэдээлэх шаардлагатай тохиолдолд өөрчлөлтийн болон гүйцэтгэлийн зураг гаргах Төслийн цахилгааны зургийг шинээр зурах, давхцалыг хянах, тооцоолол хийх

ДУЛААНЫ ИНЖЕНЕР /КДБХ/

Уурхайн зуухны хэвийн үйл ажиллагааг хангаж, аюулгүй байдлыг хянах Дулаан хангамжийн системийн төлөвлөлт, тооцооллыг боловсруулах Дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалтад хяналт тавих Системийн хэвийн ажиллагааг хангуулах, засвар үйлчилгээний ажлуудыг зохион байгуулах Хэрэгжилтийн явцад холбогдох техникийн баримт бичиг, тайлан боловсруулж хөтлөх

Дадлагын оюутан /ХАХХ/

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Худалдан авалттай холбоотой гэрээ, бичиг баримтыг бүртгэх, ангилах, архивлах ажилд дэмжлэг үзүүлэх Бусад захиргааны бичиг хэрэг, оффисын дэмжлэг үзүүлэх ажлууд Тавигдах шаардлага: Их, дээд сургуулийн оюутан байх Худалдан авалт, дотоод худалдаа, эрх зүй эсвэл холбогдох чиглэлээр суралцаж байгаа Албан хэрэг хөтлөлт, гэрээний бүрдүүлэлт, бүртгэлжүүлэлтийн талаар суурь ойлголттой Оффисын программ дээр ажиллах чадвартай (MS Word, Excel, Outlook гэх мэт) Хариуцлагатай, нягт нямбай, суралцах хүсэлтэй

Автоматжуулалтын техникч /боловсруулах үйлдвэрт/

· Ажлын наряд, АА-ны зааварчилгаа авч ажилд гарах. · Тоног төхөөрмжийн болон ажлын байрны үзлэг хийх. · Тоног төхөөрөмжийн хэмжилт хяналт хийх. · Хэмжих, хянах хэрэгсэл болон засвар үйлчилгээ, тохируулга хийх · Ээлжийн хэмжээнд гарсан засварын ажлуудыг шууд удирдлагын зааварчилгааны дагуу гүйцэтгэж ажиллах. · Засварын хэсэгт хийгдэж буй, төлөвлөж байгаа ажлуудтай танилцан нэмэлт мэдээлэл зааварчилгаа авах. · Төлөвлөгөөт засвар үйлчилгээ, угсралтын ажлуудын биелэлтийг хангах. · Талбай дээр биечлэн үзлэг хийх.

МЕХАНИК ЗАСВАРЧИН - ХММЗ /ТЗҮХ/

Уурхай дээр ашиглаж байгаа хүнд машин механизмын үзлэг оношилгоо хийх, засвар үйлчилгээ үзүүлэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх

Металлургич

Металлургийн тооцоолол болон урвалжийн зарцуулалт, лабораторийн үйл ажиллагааг хянах Үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих, технологийн туршилт судалгаа хийх Шинжилгээний үр дүнг хянах, чанарын хяналт хийх, Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг даган мөрдөж ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг гүйцэтгэх,

Өөрөө буулгагчийн оператор /Уул/

                                               Гүйцэтгэх үндсэн үүрэг: Техникийн анхан шатны үзлэгийг бүрэн хийх өндөр мэдлэг чадвартай байх, Техникийн гэмтэл оношлогоог ахисан түвшинд хийдэг байх, Техникийн жолоодох ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх ИТА нарын өгсөн хуваарилалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн өдөр тутмын нормыг биелүүлж ажиллах,      

УУЛЫН МАСТЕР-Уурхайд

Өөрийн хариуцсан ээлжийн уулын үйл ажиллагааг төлөвлөлтийн дагуу явуулахад анхаарах, операторуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах, ээлжийн төлөвлөсөн бүтээлт цагийг бүрэн ашиглах Уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотой ажлын наряд өгөх, тухайн өдрийн төлөвлөлтийн дагуу ажлын төлөвлөгөөг гаргах, шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу явагдах эсэхэд хяналт тавих Уурхайн олборлолтын өдөр тутмын үйл ажиллагаа аюулгүй ажиллагааны дүрэм горим, байгаль орчны холбогдох хууль дүрмийн дагуу явагдаж буй эсэхэд анхаарах, хяналт тавих

Бульдозер /Гинжит түрэгчийн оператор/

-Хөрс болон хүдрийн овоолго болон бусад технологийн ажлыг уулын мастер болон бусад инженерийн өсгөн чиглэлийн дагуу аюулгүй хийж гүйцэтгэх -Өөрийн болон техникийн ажлын талбайн аюулгүй байдлыг хангаж ажиллана

Үйлдвэрийн инженер /Боловсруулах үйлдвэр/

-Үйлдвэрийн процессын үйл ажиллагааг зохион байгуулж параметрүүдийг хангаж ажиллах. Үйлдвэрийн технологийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ээлжийн ахлахуудыг зааж чиглүүлэх, дэмжиж ажиллах. Үйлдвэрийн технологийн үйл ажиллагааг удирдлагаар хангах. Үйлдвэрийн процессын үйл ажиллагааны технологийн горимыг хангаж ажиллах. Аюулгүй ажиллагааны менежментийн системийг даган мөрдөж ажиллах. Бусад нийтлэг чиг үүрэг буюу удирдлагаас оноосон үүрэг даалгаврууд.

Цахилгаанчин /Боловсруулах үйлдвэр/

· Ажлын наряд, АА-ны зааварчилгаа авч ажилд гарах. · Тоног төхөөрмжийн болон ажлын байрны үзлэг хийх. · Тоног төхөөрөмжийн хэмжилт хяналт хийх · Ээлжийн хэмжээнд гарсан засварын ажлуудыг шууд удирдлагын зааварчилгааны дагуу гүйцэтгэж ажиллах. · Засварын хэсэгт хийгдэж буй, төлөвлөж байгаа ажлуудтай танилцан нэмэлт мэдээлэл зааварчилгаа авах. · Төлөвлөгөөт засвар үйлчилгээ, угсралтын ажлуудын биелэлтийг хангах. · Талбай дээр биечлэн үзлэг хийх.

Механик /Боловсруулах үйлдвэр/

· Ажлын наряд, АА-ны зааварчилгаа авч ажилд гарах. · Тоног төхөөрмжийн болон ажлын байрны үзлэг хийх · Тоног төхөөрөмжийн тосолгоо хийх. · Ээлжийн хэмжээнд гарсан засварын ажлуудыг шууд удирдлагын зааварчилгааны дагуу гүйцэтгэж ажиллах. · Засварын хэсэгт хийгдэж буй, төлөвлөж байгаа ажлуудтай танилцан нэмэлт мэдээлэл зааварчилгаа авах. · Төлөвлөгөөт засвар үйлчилгээ, угсралтын ажлуудын биелэлтийг хангах. · Талбай дээр биечлэн үзлэг хийх.

Туслах металл хайлагч

Туслах металл хайлагч нь Боловсруулах үйлдвэрийн металлургич болон металл хайлагчийн удирдлаган дор ажиллаж түүнд ажлаа тайлагнана. Туслах металл хайлагч нь алтны өрөө, электролизын процесс, алт, мөнгөний гулдмай цутгах зуух, хүчлээр задлах, шүүх, сорох зэрэг тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагааны нэгдсэн журмын дагуу аюулгүй байдлыг ханган ажиллуулана. Ээлжийн явцад тухайн дамжлагын тоног төхөөрөмжүүдийн үзлэг шалгалтыг тогтмол хийж үйлдвэрийн технологид ноцтой асуудал үүсэхээс ямагт урьдчилан сэргийлж ажиллах ба аливаа гэнэтийн гэмтэл доголдлийг цаг алдалгүй ерөнхий мастертаа мэдэгдэж засуулах арга хэмжээг авна.

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР- Уулын хэлтэс

                      Гүйцэтгэх үндсэн үүрэг: Техникийн анхан шатны үзлэгийг бүрэн хийх өндөр мэдлэг чадвартай байх Техникийн гэмтэл оношлогоог ахисан түвшинд хийдэг байх Техникийн жолоодох ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх ИТА нарын өгсөн хуваарилалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн өдөр тутмын нормыг биелүүлж ажиллах, Хүнд машин механизмын оператороор сурсан мэргэжлийн үнэмлэх, сертификат, M ангилалтай байх    

БАГАЖНЫ АЖИЛТАН /ТЗҮХ/

Уурхайн нийт техник тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, урсгал, дунд, их засварын ажилд шаардлагатай сэлбэг бараа материалын захиалгыг цаг хугацаанд нь хийж, биелэлтэд хяналт тавьж техникийн бэлэн байдлыг хангах Уурхайн хэмжээнд гарч байгаа эвдрэл гэмтлүүдийг бүртгэн судалж, тайлан гаргах, бичиг баримт үйлдэх, эвдрэлийн судалгаанд дүгнэлт хийж тайлагнах Удирдлагаас өгсөн бусад чиг үүргүүд

АВТЫН ЦАХИЛГААНЧИН /ТЗҮХ/

Уул уурхайн техник, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах Цахилгаан болон оношлогоо, засвар үйлчилгээг чанартай, шуурхай гүйцэтгэх Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцсан мастер, инженерт тайлагнаж ажиллах Ажлын зохион байгуулалт, аюулгүй ажиллагааг чанд мөрдөх

ТЕХНИК АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР /ТЗҮХ/

Уурхайн нийт техник тоног төхөөрөмжийн ашиглалт сайжруулах Засварын хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Шаардлагатай бичиг баримт боловсруулах, мэдээлэл дамжуулах хүлээн авах

ДУГУЙН МЕХАНИК /ТЗҮХ/

Уурхай дээр ашиглаж байгаа хүнд машин механизмын үзлэг оношилгоо хийх дугуйн механик засвар үйлчилгээ үзүүлэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх

ОРЧУУЛАГЧ (Хятад хэл)-БНХАУ-д

БНХАУ-д явагдах сургалтын орчуулга хийгдэнэ Zoomilion техникийн сургалт тул техникийн Хятад хэлтэы байх шаардлагатай 06/17-ны өдрөөс 07/01-ний өдрийн хооронд 14 хоног БНХАУ-д томилолтоор ажиллана 

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ХАХХ/

Нийлүүлэгч хайх, харьцуулах - Гадаад дотоодын зах зээлийн судалгаа хийж, боломжит нийлүүлэгчдийг шалгаруулна. Үнэ болон гэрээ хэлцэл хийх - Үнийн санал авах, хэлцэл хийх, хамгийн үр ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулах. Захилга өгөх, хянах - Худалдан авах захиалга үүсгэх, нийлүүлэлт хянах, хугацаанд нь ирж буй эсэхийг шалгах.  Бараа, үйлчилгээг хүлээн авах - Хүргэгдсэн барааны чанар, тоо хэмжээ стандартын дагуу байгаа эсэхийг шалгах. Тайлан гаргах - Хэрэглээний дүн шинжилгээ хийх, төсөвт нийцэж буй эсэхийг хянах Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар

КОНВЕРЫН ЗАСВАРЫН МАСТЕР- Уурхай

Конверын систем, бутлуурын жигд хэвийн үйл ажиллагааг хангах Төлөвлөгөөт хувиарт ажлуудыг хариуцах Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйг ханган, үйлдвэрлэлийг сонгогдсон технологийн дагуу тоног төхөөрөмж болон ажилтнуудыг зөв зохион байгуулж хамгийн бага зардлаар төлөвлөгөөт үйлдвэрлэлийг явуулах. Өдөр тутмын ажлуудыг талбай дээр зөв хувиарлах Удирдан зохион байгуулах чадвартай Багаар ажиллах чадвартай

Бульдозер /Гинжит түрэгчийн оператор/

-Хөрс болон хүдрийн овоолго болон бусад технологийн ажлыг уулын мастер болон бусад инженерийн өсгөн чиглэлийн дагуу аюулгүй хийж гүйцэтгэх -Өөрийн болон техникийн ажлын талбайн аюулгүй байдлыг хангаж ажиллана

Экскаваторын оператор /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байранд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс болон баяжмалыг технологийн зааврын дагуу ухаж, ачих ажлыг хийж гүйцэтгэнэ Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй ажиллагааг мөрдөн, үр бүтээлтэй ажиллах Өдөр тутмын техникийн тойрох үзлэгийг бүрэн хийх мэдлэг чадвартай Техникийн анхааруулга болон эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь мэдэгдэх үүрэгтэй Техникийн жолоодох ур чадвартай, өөрийн хариуцсан техниктээ өөриймсөг хандлагатай  Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ  

Өөрөө буулгагчийн оператор /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг хийж гүйцэтгэнэ Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй ажиллагааг мөрдөн, үр бүтээлтэй ажиллах Өдөр тутмын техникийн тойрох үзлэгийг бүрэн хийх мэдлэг чадвартай Техникийн анхааруулга болон эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь мэдэгдэх үүрэгтэй Техникийн жолоодох ур чадвартай, өөрийн хариуцсан техниктээ өөриймсөг хандлагатай Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /Бутлуур/-Уурхайд

-Бутлуурын хэлтсийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлж хурдан хугацаанд шийдвэр засаж сайжруулах - Өндөр бага дунд хүчин чадлын дизель цахилгаан генератор, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах -Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгүүлнэ.

КОНВЕЙРЫН МЕХАНИК /Бутлуур/- Уурхай

Конвейрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах  Тоног төхөөрөмжийн задаргааны зураг, схем уншиж чаддаг байх Бутлуурын конвейрын өдөр тутмын засвар% тосолгоо үйлчилгээг хийх

ДУГУЙТ АЧИГЧИЙН ОПЕРАТОР-Бутлуурын хэлтэс

Ил уурхайн хутгаж ачих машин механизм ажиллуулах. Хүдрийн овоолгын ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй ачих хутгах, бусад инженер, бүтээн байгуулалтын ажил хийх мөн туслах ажлуудыг хийж гүйцэтгэх

Өөрөө буулгагчийн оператор /Уул/

                                               Гүйцэтгэх үндсэн үүрэг: Техникийн анхан шатны үзлэгийг бүрэн хийх өндөр мэдлэг чадвартай байх, Техникийн гэмтэл оношлогоог ахисан түвшинд хийдэг байх Техникийн жолоодох ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх ИТА нарын өгсөн хуваарилалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн өдөр тутмын нормыг биелүүлж ажиллах,      

Засварын диспетчер

Засварын хэлтсийн нийт ажилтнуудын цаг бүртгэл хянах, ээлжийн хуваарь гаргах, мэдээллээр хангах Өдөр тутмын завсарын ажлын тайлан бүртгэл хөтлөх, архив үүсгэх, засварын дуудлага авах дамжуулах Шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах удирдлагад дамжуулах

ТӨЛӨВЛӨГЧ-БАРИЛГА /Төслийн газар/

  Барилгын ажилд зориулсан үндсэн хуваарь гаргах (MS Project ашиглан) Өдөр тутмын болон 7 хоногийн явцыг бүртгэж, тайлагнах Хугацааны зөрүү, саатлыг илрүүлж, багуудад мэдээлэх Барилгын баг, ханган нийлүүлэгчидтэй уялдаа холбоотой ажиллах  

МЕХАНИК, ШУГАМ ХООЛОЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /Төслийн

  Уурхайн кемп, байгууламжийн ус, дулаан, агааржуулалт, бохир усны шугам хоолойн системүүдийн угсралт, тохируулга, ашиглалтад хяналт тавих Шугам хоолойн зураг төслийг хянах, шаардлагатай тохиолдолд инженерийн шийдэл гаргах Төхөөрөмж, системийн ажиллагааг стандартын дагуу байлгах, хэвийн ажиллагааг хангах Гүйцэтгэгч болон засвар үйлчилгээний багтай уялдаа холбоотой ажиллах Техникийн баримт бичиг, акт, тайлан боловсруулах Шугам хоолойн системийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх  

ЦАХИЛГААН, ХЭМЖҮҮРИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /Төслийн газар/

  Цахилгаан тоног төхөөрөмж, системийн хэмжүүр, хэмжих хэрэгслийн угсралт, тохиргоо, шалгалт хийх Эрчим хүчний тоолуур, гүйдэл/хүчдэл/чанар хэмжигч төхөөрөмжүүдийн ажиллагааг хянах, тохируулах Цахилгаан хэрэглээний хэмжилт, бүртгэл, тайлан гаргах, эрчим хүчний хяналт тавих Төхөөрөмжүүдийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах Стандарт, хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, баримт бичиг хөтлөх Мэргэжлийн баг хамт олны ажилд техникийн зөвлөгөө өгөх, сургалт хийх  

БАРИЛГА УГСРАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /Төслийн газар

Барилгын талбайн бүхий л үйл ажиллагаануудыг ажил эхлэхийн өмнө тодорхойлон төлөвлөх, зохион байгуулах, хариуцан ажиллах Барилгын үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх Батлагдсан зураг төслийн дагуу талбайн ажил дүрэм журмын дагуу явагдахад анхаарах, өдөр тутмын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу эсэхэд хяналт тавьж, талбайн ажилчдад дэмжлэг өгч хамтран ажиллах Гүйцэтгэгч компанийн өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлэх, мэргэжлийн зөвлөгөө чиглэлийг өгөх,  барилгын талбайн үйл ажиллагааг хянах, хяналтын явцын мэдээ, тайланг удирдах ажилтанд танилцуулж, ажлын гүйцэтгэлийг гарган үнэлүүлэх Гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажилтай холбоотой бичиг баримтын бүрдэлд хяналт тавих, акт болон улаан журнал хөтлөлтийг нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх Шаардлагатай жижиг барилга угсралт болон тохижилтын ажлын зураглал, төлөвлөгөөг гаргаж батлуулах Төслийн талбайд байгаа бүх барилга байгууламжтай холбоотой ажлуудад үе шатны хяналт хийх ХАБЭА-н дүрэм журмуудыг баримлан гэрээт гүйцэтгэгч нарт чиглэл үүрэг өгөх, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоож, аюул ослоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

БАРИЛГА УГСРАЛТЫН МЕНЕЖЕР /Төслийн газар/

Барилга угсралтын төслийг дуусах хүртэл төлөвлөх, зохион байгуулах, удирдах Төслийн график, төсөв, материалын хэрэгцээ зэргийг боловсруулах, хэрэгжилтийг хянах Барилгын үйл ажиллагаанд хяналт тавьж, чанар, аюулгүй байдлыг хангах Гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч байгууллагуудтай уялдаа холбоо барьж ажиллах Тайлан мэдээ боловсруулах, холбогдох удирдлагад тайлагнах ХАБЭА-н дүрэм журмуудыг баримлан гэрээт гүйцэтгэгч нарт чиглэл үүрэг өгөх, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоож, аюул ослоос сэрийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ /ХӨГЖИЛ/

Нягтлан бодох бүртгэлийн тайланг бэлтгэх Санхүүгийн мэдээллийг цуглуулах, боловсруулах Байгууллагын төсвийг хянах, удирдах Тайлангийн мэдээллийг үнэлэх, анализ хийх Санхүүгийн баримт бичгийг шалгах, баталгаажуулах Санхүүгийн дүн шинжилгээ хийх, тайлан гаргах Санхүүгийн системд өгөгдөл оруулах, шинэчлэх Байгууллагын санхүүгийн бодлого, журамд нийцэж байгаа эсэхийг хянах Санхүүгийн албыг нэгдсэн удирлагаар хангах

Бетончин, арматурчин

Уурхайн талбайд төмөр бетоны ажил гүйцэтгэх Хэв угсрах, арматур боох Бетон цутгалт хийх

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР- Уулын хэлтэс

                      Гүйцэтгэх үндсэн үүрэг: Техникийн анхан шатны үзлэгийг бүрэн хийх өндөр мэдлэг чадвартай байх Техникийн гэмтэл оношлогоог ахисан түвшинд хийдэг байх, Техникийн жолоодох ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх ИТА нарын өгсөн хуваарилалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн өдөр тутмын нормыг биелүүлж ажиллах, Хүнд машин механизмын оператороор сурсан мэргэжлийн үнэмлэх, сертификат, M ангилалтай байх    

ГАГНУУРЧИН - Уурхайд

*Конвейрын систем, бутлуурын угсралтын гагнуур *Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гагнуур *Металл хийц бэлдэх, шинийг санаачлах

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.