Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Механик, тоног төхөөрөмжийн инженер

Албан тушаалын зорилго: Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд механик инженерийн чиг үүргийн дагуу ажиллана. Төслийн техникийн даалгавар, өгөдөл, судалгааны тайлан, зураг төсөлд дүн шинжилгээ хийх. Үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн холболт, угсралтын зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах, хянах. Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах. Уул уурхай, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн үндсэн ба туслах тоног төхөөрөмж (бутлуур, тээрэм, туузан дамжуурга, шигшүүр, флотацийн тоноглол, ангилан ялгагч гэх мэт)-ийн өргөн хүрээний судалгаа хийх. Төслийн шаардлага, даалгавар, хүдрийн шинж чанар, үйл ажиллагааны нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс хамааруулан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, тооцох, тоног төхөөрөмжийг сонгох. Дүн шинжилгээ хийж тоног төхөөрөмж, механик систем, хэсгүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, төлөвлөх, зураг төсөл зохиох, сонгох. Мэргэжлийн зургийн болон 3D загварчлалын програм дээр үйлдвэр, тоног төхөөрөмжийн зураг хянах, засах, зурах, дизайн байршлыг харах, төлөвлөх, оновчлох. Тоног төхөөрөмжтэй холбоотой суурь, тулгуурын систем, шугам хоолой, тэдгээрийн байршлыг төлөвлөх, тооцох, зураг төсөл зохиох. Үйлдвэрийн хий, шингэн, бусад материалын урсгалын систем, шугам хоолой, шахуурга, насос, даралтат сав, өргөн тээвэрлэх машин механизмын зураг төсөл төлөвлөлтийг хийх, хянах, оновчлох.    

Project Coordinator/ Төслийн зохицуулагч

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн удирдлагын багийн бүхий л үйл ажиллагаанд зохион байгуулалтын ажил үүргийг гүйцэтгэж, төслийн явцтай холбоотой ажил үүргийг хуваарилах, уулзалт хурал зохион байгуулах, төслийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хяналт тавих, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах, компанийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрийн ажлын өртөг зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, чанартай бүтээн байгуулалт барьж байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршино.  Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож буй оролцогчдын уялдаа холбоог хангах, харилцан мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, удирдлага зохион байгуулалтын тасралтгүй хэвийн найдвартай байдлыг хангах. Барилга байгууламж, үйлдвэрийн инженерингийн зураг төсөл зохиогч, бусад туслан гүйцэтгэгч, дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй харилцах, тэдгээрийн ажил үүргийн уялдаа холбоог хангаж, бусад оролцогч талуудыг мэдээллээр хангаж ажиллах. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай уулзалт, хурлын протокол үйлдэх, бичиг баримтыг боловсруулах, баримтжуулах, баталгаажуулах ажилд шаардлагатай тохиолдолд зохион байгуулалтаар хангах. Төслийн удирдлагаас өгөгдсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, эргэн танилцуулах, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэх, зааварчилгаа авах, тайлагнах. Төслийн ажлын явц, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Компанийн удирдлагад тогтоосон хугацаанд гаргаж өгөх, шаардлагатай мэдээллээр хангах. 

Барилгын зураг төслийн инженер

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн зураг төслийн ажлыг стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.  Компанийн зүгээс хэрэгжүүлж буй бүх төслүүдэд  шаардлагат зураг төсөл гүйцэтгэх, шалгах болон барилгын угсралтын гүйцэтгэлийн явцад зохиогчийн хяналт хийх; Гадаадад хийгдсэн зураг төслийг хянах, орчуулах, баталгаажуулах; Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах, тооцоо хийх; Барилгын зураг төслийн багийн бусад ажилд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах;

Бүтэц, Механик, Шугам Хоолойн ахлах инженер

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй уул уурхайн барилга угсралтын төслүүдийн хүрээнд холбогдох тооцоо судалгаа хийх, шаардлагатай техникийн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, угсралтын үед ган бүтээц, механик, шугам хоолойн барилга ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, ажлын хуваарь, зардал, ажлын чанарын шаардлагуудын хэрэгжилтэд хяналт тавих,  туслан гүйцэтгэгчийг удирдлагаар хангах, зохион байгуулах зорилготой.   Компанийн гүйцэтгэж буй угсралтын ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих.  Хариуцсан ажил  аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэх, үр дүндхяналт тавих.  SMP багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хяналт тавих. Төслийн удирлагуудад техник технологийн дэмжлэг үзүүлэх, худалдан авалтын багц, барилгын материалын үзүүлэлтийг хянах, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээг хянах үйл явцад оролцох.  Зураг төслийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны байдал, явц/гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх.  Барилгын эрсдлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцүүлэн ажиллах.  Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллана.  Барилгын шугам хоолойн ажлыг амжиттай төлөвлөхөд нь төслийн оролцогч талуудтай харилцах  Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана.  Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах.   

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Худалдаа Хөгжлийн Банк 13 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.